Т.Даваасамбуу


Кристиано Роналдо "COVID-19"-өөр халдварлажээ

hi

   Италийн Ювентус клубын супер од, Кристиано Роналдо "COVID-19"-ийн халдвар авсан талаар Португалийн Хөлбөмбөгийн холбоо мэдэгдлээ. Португалийн Хөлбөмбөгийн холбооны албан ёсны вэб сайтад мэдээлснээр 35 настай тамирчин коронавирусийн халдварын улмаас "UEFA Nations League" буюу Европын хөлбөмбөгийн холбооны Үндэстнүүдийн лигийн хүрээнд лхагва гаригт Шведийн шигшээ багийн эсрэг мөн аравдугаар сарын 20-нд Киевийн Динамо клубын эсрэг тоглох тоглолтод оролцох боломжгүй болсон байна. Одоогийн байдлаар Кристиано Роналдод ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь сайн байгаа бөгөөд шигшээ багийн бэлтгэлийн баазийг орхин, тусгарлагдаад байгаа аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1