Т.Даваасамбуу


“iPhone 12” өмнөх загваруудаас дөрөв дахин бат бөх, камерын хурд нь 27 хувиар илүү

hi

“Apple” компани “iPhone 12”, жижгэрүүлсэн “iPhone 12 mini”, мөн “iPhone 12 Pro”, “iPhone 12 Pro Max” гэсэн дөрвөн загварыг танилцууллаа. Эдгээр загвар бүгд үүрэн холбооны 5G сүлжээ дэмждэг, OLED технологийн дэлгэцтэйгээрээ онцлог болжээ. Өмнө нь хямд загваруудыг LCD дэлгэцээр тоноглож байсан юм. Загваруудын хурд 15 хувиар нэмэгдэж, эрчим хүчний хэрэглээ нь 30 хувиар буурсан аж. Түүнчлэн MagSafe системийн тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн дагалдах хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ.

“iPhone 12 mini”- 5.4 инчийн дэлгэцтэй, хөнгөн цагаан их биетэй загвар нь “iPhone SE”-ээс арай том боловч “iPhone 8”-оос жижиг юм. Ар талдаа хоёр камертай. Санах ойн багтаамж нь 64GB, 128GB, 256GB гэсэн сонголтуудтай. Өнгөний хувьд хар, цагаан, хөх, ногоон байна.

"iPhone 12"- Үндсэн хувилбар болох “iPhone 12” нь өмнөх “iPhone 11” загвараасаа 11 хувиар нимгэн, 15 хувиар жижиг, 16 хувиар хөнгөн болжээ. 6.1 инчийн “OLED” технологийн дэлгэц нь нэг инчэд 460 цэгийг багтаасан нягтралтай, “Dolby Vision HDR” дүрсний стандарттай. Эх биеийг хөнгөн цагаан материалаар хүрээлж, хоёр талыг нь “Ceramic Shield” технологийн бэхжүүлсэн шилээр бүржээ. Ингэснээр өмнөх загваруудаасаа дөрөв дахин бат бэх болсон гэнэ. “iPhone 12” нь ар талдаа “12 MP” үндсэн, 12 MP” хэт өргөн өнцгийн хоёр камертай. Камерын хурд эрс нэмэгдэж, гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь өмнөхөөсөө 27 хувиар сайжирчээ.

“iPhone 12 Pro”- Хэмжээгээрээ “iPhone 12”-той адил боловч их бие нь хөнгөн цагаанаар бус гангаар хийгдсэн, 2х оптик томруулдаг арын камер, кадр доторх объект хүртэлх зайг тодорхойлдог лазер мэдрэгчтэй. Энэхүү мэдрэгч нь шөнийн цагаар зураг авах чадварыг сайжруулдаг байна. Түүнчлэн, энэ загвар нь санах ойн багтаамжийн хувьд ялгаатай (128, 256 эсвэл 512 GB), өнгөний хувьд алтан шаргал, мөнгөлөг, бал чулуун, хөх гэсэн сонголтуудтай.

“iPhone 12 Pro Max” -бол хуучин загвар юм. Ерөнхийдөө энэ нь "iPhone 12 Pro"-той адилхан боловч 6.7 инчийн дэлгэцтэй, 2.5 дахин томруулсан оптик гурав дахь камерыг суурилуулжээ. Санах ойн багтаамж нь 128GB, 256GB, 512GB гэсэн гурван сонголттой.

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0