Т.Даваасамбуу


Ши Жиньпин цэргүүддээ дайнд бэлэн байхыг анхааруулжээ

hi

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн мягмар гарагт өмнөд нутгийн Гуандун мужийн цэргийн баазад зочлох үеэрээ цэргүүддээ хандаж дайнд бэлэн байхыг анхааруулсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Ши дарга цэргүүддээ хандан "Өндөржүүлсэн бэлэн байдалтай бай" хэмээжээ. Ши Жиньпиний Гуандунд хийсэн айлчлалын гол зорилго нь 1980 онд гадаадын хөрөнгө татах зорилгоор байгуулсан Хятадын хоёр дахь том эдийн засгийн тусгай бүс болох Шэньжэний байгуулагдсаны 40 жилийн ойд зориулан үг хэлэх байв. Хятад, АНУ-ын хооронд үүсээд буй хурцадмал байдал сүүлийн үед улам хурцадсаар байгаа билээ. АНУ-ын Конгресс хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем (HIMARS) тэргүүтэй гурван дэвшилтэт зэвсгийг Тайваньд зарахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн даваа гарагт мэдэгдэв. Уг үйл явдалтай холбоотойгоор

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян Вашингтонд хандан Тайваньд зэвсэг худалдах төлөвлөгөөгөө даруй цуцалж, Тайваньтай цэргийн харилцаагаа таслахыг уриалсан. Ши Жиньпиний цэргүүддээ хандаж дайнд бэлэн байхыг анхааруулсан нь уг үйл явдалтай холбоотой байж магадгүйг шинжээчид онцолж байна.

Трампын засаг захиргааны үед Вашингтон, Тайпей хоёрын харилцаа улам бүр дотносож байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн яамны нарийн бичгийн дарга Алекс Азар цар тахлын талаар хэлэлцэхээр Тайваньд айлчилсан сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус арал улсад айлчилсан АНУ-ын хамгийн дээд түвшний албан тушаалтан байв.

Хаха 1 1 Таалагдсан 4 Гунигтай 6 Нүдний булай 7 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4