Т.Даваасамбуу


Газрын тосны ханш 2023 он хүртэл өсөхгүй

hi

     Цар тахлын улмаас газрын тосны үнийн төлөв сул хэвээр байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ. Ирэх оноос эрэлт сэргэхээр байгаа ч OPEC-ийн орнууд нийлүүлэлтээ нэмснээр үнэ одоогийн түвшнээс өсөхөөргүй байгаа аж. Улмаар 2023 он дуустал цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрэхгүй гэж таамаглажээ. Түүнчлэн ОХУ-ын Эрчим хүчний яам энэ онд газрын тосны ханш баррель тутамдаа 30 ам.доллароос хэтрэхгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Тус улсын Эрчим хүний сайд Александр Новак ОПЕК-ийн орнуудын тохиролцоо хэрэгжиж эхэлсний дараа газрын тосны үнэ өснө гэсэн хүлээлт байсан ч ойрын хугацаанд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдахааргүй байгааг онцолжээ. Нийлүүлэлт хэрээс хэтэрч хахсантай уялдан арилжаа хийгч, нэрэгч, дэд бүтцээр хангагч компаниуд түүхий тос хадгалах шинэ арга эрэлхийлж, Европ тивийн нефтийн худалдааны зангилаа цэг, дамжуулах шугам дагуух ачааны жижиг онгоцуудад хүртэл таваар нөөцөлж байна. “West Texas Intermeditate” газрын тос дамжуулах цэг Оклахома мужийн Кушинг дахь хадгалах савууд дүүрээд байгаа юм.

“Коронавирусийн цар тахлын улмаас бензиний хэрэглээ муудсантай уялдан дэлхий даяар, ялангуяа АНУ-¬д газрын тосны бэлэн нөөц хурдацтай ихэссээр байгаа нь үнэ унахад хүргэсэн” хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

Түүнчлэн ОПЕК олборлолтоо бууруулж эхэлсэн ч эрэлт ихсэх мөдгүй учраас үнэ буурна гэдэгтэй олон хүн санал нийлж байна. Пүрэв гарагийн өглөөний байдлаар брент төрлийн төрлийн газрын тосны үнэ 43.2 ам.доллар болж, 0.2 хувиар буураад байна. WTI-ийн үнэ ч мөн адил буурчээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Газрын тосны ханш 2023 он хүртэл өсөхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0