Т.Даваасамбуу


Ши Жиньпин дайтахаас айхгүй гэдгээ илэрхийллээ

hi

     БНХАУ-ын дарга Ши Жиньпин Солонгосын дайнд татагдсан орсны 70 жилийн ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ БНХАУ-ын тусгаар тогтнолд заналхийлж, тараан бутаргах гэсэн оролдлоготой хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Өдгөөгөөс 70 жилийн өмнө америкийн империалистууд Хятадын хил дээр дайны галыг авчирснаараа манай улсын тусгаар тогтнолд заналхийлсэн.Тухайн үед Хятадын ард түмэн түрэмгийллийг зогсоохын тулд заавал ялалт байгуулж, энхтайван тогтоож хүндэтгэл олно гэдгийг ойлгосон. Хэдийгээр БНХАУ бусад улс орны тусгаар тогтнолд заналхийлсэн үйл ажиллагаа явуулж, өдөөн хатгахгүй ч ийм бэрхшээлтэй тулгарсан нөхцөлд хөл чичрэлгүй, нуруу хугаралгүй бат зогсох болно. Хятад Улс бүрэн эрхт, аюулгүй байдалдаа халдахыг хэнд ч хэзээ ч зөвшөөрөхгүй. Нэг талт байдал, монополизм, дээрэлхэх үйлдэл нь ямар ч үр дүнд хүрэхгүй бөгөөд зөвхөн мухардалд хүргэх болно”хэмээсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын дарга "Тайваниар далимдуулж, Хятадыг хуваах гэсэн оролдлогыг таслан зогсоох болно.Эх орныхоо газар нутагт хэн нэгэн халдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хятад Улс дэлхийн хэмжээний цэргийн хүч бий болгохын тулд цэргийн шинэчлэлийг түргэтгэж, армийнхаа манлайлалыг үргэлжлүүлэх болно” гэдгийг онцолсон байна.

БНХАУ-ын Ренминий их сургуулийн олон улсын харилцааны профессор Ши Инхонг Ши Жиньпиний мэдэгдэлтэй холбоотойгоор “Хятад АНУ-тай дайн хийхийг хүсэхгүй байна. Гэхдээ Вашингтоны зүгээс өдөөн хатгасан, тусгаар тогтнолд заналхийлсэн үйлдвэл хийвэл дайтахаас айхгүй гэсэн мессежийг илгээж байна” хэмээн дүгнэжээ. Тэрбээр "Ши Жиньпиний санаа маш тодорхой байна. Бид дайныг хүсэхгүй байна. Гэхдээ дайтахаар өөр аргагүйд хүрвэл дэлхийн хамгийн том гүрэн байсан ч бид эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ тэр илэрхийллээ” гэв.

Үүнээс гадна Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн АНУ-ын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Лу Сян Ши Жиньпиний хэлсэн үгийг Хятадтай бүх талаараа сөргөлдөж буй АНУ-д хандсан сэрэмжлүүлэг хэмээн тодорхойлжээ. АНУ, Хятадын дэлхийн II дайны үеийн хэврэг холбоотны харилцаа 1950-1953 онд өрнөсөн Солонгосын хойгийн хуваагдлаар дуусгавар болсон гэхэд хилсдэхгүй. АНУ-ыг эсэргүүцэн БНХАУ цэргээ илгээн тулалдснаар гал зогсоох хэлэлцээрийг байгуулж чадсан аж. АНУ-ын хөндлөнгийн оролцоо нь Солонгосын дайныг өдөөсөн гэж Ши Жиньпин үздэг байна.

Хаха 10 8 Таалагдсан 5 Гунигтай 16 Нүдний булай 35 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 10