Т.Даваасамбуу


Хятад Улс терроризмын томоохон аюулд өртөж болзошгүй

hi

   АНУ Зүүн Туркестаны Исламын хөдөлгөөнийг (ETIM) террорист бүлэглэлийн жагсаалтаас хассанаас болж Хятад Улс терроризмын томоохон аюулд өртөж болзошгүйг ажиглагчид онцолж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Зүүн Туркестаны исламын хөдөлгөөн”-ийг террорист байгууллагын жагсаалтаас хасах шийдвэр гаргаснаа энэ сарын 5-нд мэдэгдсэн. Лондон дахь Батлан хамгаалах, аюулгүй байдлыг судлах Хатан хааны нэгдсэн хүрээлэнгийн ахлах судлаач Рафаэлло Пантуччи “АНУ-ын шийдвэрийг үл харгалзан ETIM нь Бээжингийн нүдэнд террорист бүлэглэл хэвээр байх болно. Гэхдээ энэ шийдвэр нь хоёр улсын аль алинд нь аюул учруулж болзошгүй юм” гэжээ. АНУ ETIM-ийг есдүгээр сарын 11-нд болсон халдлагын дараа террорист байгууллагын жагсаалтад оруулсан. Төрийн департаментын мэдэгдэлд тухайн үед тус бүлэглэл Аль-Кайдагаас санхүүжилт авч, Осама бен Ладен тэргүүтэй байгууллагатай хүчээ нэгтгэн АНУ-ын цэргүүдийн эсрэг байлдаж байсан хэмээн мэдэгдэж байв. Афганистан. ETIM нь 2011 онд Шинжаанд болсон халдлагыг зохион байгуулсан гэдгээ хүлээсэн бөгөөд 2013 онд Тяньаньмэний талбайд таван хүний аминд хүрсэн халдлагад Бээжин тус бүлэглэлийг буруутгадаг.

Сингапурын Наньян технологийн их сургуулийн аюулгүй байдлын судалгааны профессор Рохан Гунаратна АНУ-ын Засгийн газрын энэ шийдвэр гадаадад амьдардаг хятад иргэдийг эрсдэлд оруулж болзошгүйг онцолсон байна.

НҮБ-аас гадна Европын холбоо, Их Британи, Турк зэрэг улс ETIM-ийг террорист бүлэглэл гэж үздэг байна. Гунаратнагийн үзэж байгаагаар "ETIM нь зөвхөн Шинжаанд бус Ази, Персийн булан, Ойрхи Дорнод, Хойд Америкт үйл ажиллагаагаа явуулдаг байна. "ETIM-ийг террорист бүлэглэл гэсэн жагсаалтаас хасвал хятад жуулчид, Хятадын авиа компаниуд зэрэг гадаадад байгаа Хятадын объектуудад довтлох болно" тэрбээр үзэж байна. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долдугаар сарын тайландаа, ETIM нь 1100-3500 байлдагчтай бөгөөд олонх нь Сирийн баруун хойд хэсэгт орших Жиср аш-Шугур хотод байдаг. Афганистаны зүүн хойд хэсэгт орших Бадахшан мужид эзэмшлийн бүстэй хэмээжээ. АНУ Зүүн Туркестаны исламын хөдөлгөөнийг террорист байгууллагын нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 6-ны өдөр Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ буруугаа залруулах ёстой, террорист бүлгийг “цагаатгаж” болохгүй. Терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагааг ухруулж болохгүй гэжээ.

Хаха 17 7 Таалагдсан 1 Гунигтай 5 Нүдний булай 8 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0