ДЭЛХИЙДОнцлох

Хятад Улс ямар ч дайн хийх чадвартай цорын ганц орон

Хуваалцах:
Хятад Улс  ямар ч дайн хийх чадвартай цорын ганц орон

ОХУ-ын улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийн тэргүүлэгч сайтуудын нэг “NewRezume.org”-д саяхан нэгэн сонирхолтой өгүүлэл нийтлэгдсэн байна. Нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

БНХАУ жил ирэх тусам цэрэг дайны төсвөө нэмсээр байгаа. Одоогоор тус улсын Батлан хамгаалах салбартаа зарцуулж буй төсөв 78 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэ нь албан ёсоор мэдэгдсэн баримт. Үнэн хэрэгтээ үүнээс 30-40 хувь илүү байх магадлалтай аж. БНХАУ-ын арми болон тэнгисийн цэрэг хамгийн орчин үеийн зэвсэг, техникээр зэвсэглэсэн байдаг. ОХУ-тай хил залгаа газар нутагтаа тэд сүүлийн жилүүдэд маш өргөн зам барих ажил өрнүүлсэн. Энэхүү хатуу хучилттай замууд нь цэргийн хүнд техник явах ачааллыг даахуйц чанартай юм. БНХАУ-ын цэргийн албаныхан хэрэв Орос, Хятадын хооронд дайн дэгдэж, цэрэг дайны үйл ажиллагаа эхэлбэл тус улсын арми Оросын Алс Дорнодод байрлах Хабаровск хотод 2-3 цагийн дотор хүрэхүйц хэмжээний хурдтай довтлох бүрэн боломжтой хэмээн үздэг. Хэрэв хилийн бүх зурвасаар БНХАУ-ын десант өргөн хэмжээний довтолгоо хийвэл тус улсын арми Оросын газар нутгийг Урал хүртэл эзлэх боломжтой. Ингэснээр Уралаас Япон хүртэлх Оросын газар нутаг Хятадын эрх мэдэлд орж, оршин суугчдыг нь Уралын нурууны цаана хөөн гаргах эсвэл устгах боломжтой аж. Ялагчдыг шүүдэггүй хэмээн Александр Аладдин хэлсэн байдаг.

Хятадын Ардын чөлөөлөх арми одоогоор 2,25 сая цэрэгтэй. Гэвч цэргийн үйл ажиллагаа яг эхэлбэл 208,1 сая цэрэг элсүүлж, зэвсэглэх нөөц бололцоотой, тэдгээр нь хангалттай сайн сургагдсан байх магадлалтай юм.

БНХАУ цөмийн дайн эхлэхээс айхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа. Эзэнгүй бүх хотуудын дор газар доорх байгууламж байдаг, тэдгээр нь хэдэн зуун сая хүн орогнуулах багтаамжтай. Энэ нь Бээжин цөмийн дайнд бэлэн гэдгээ Вашингтон төдийгүй дэлхийн улс орнуудад харуулж буй хэрэг. Учир нь эдгээр газар доорх байгууламжууд цөмийн бөмбөгийн дэлбэрэлт болон цохилтын хүчинд тэсвэртэй бөгөөд цацраг идэвхт бодис нэвтрүүлдэггүй. Өнөөдөр Хятад Улс дэлхийд ямар ч дайн хийх чадвартай цорын ганц орон болж хувирсан байна.


Хуваалцах:
8Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2020-11-12 22:32:06

Энэ ч эртний монгол цэргүүд дайсандаа хүчээ их болгож харуулах гэж цэрэг болгон 5 түүдэг нэмж асаадагийн адил яриа бна до

Зочин 2020-11-12 21:39:42

Vgvidee OHU bol bas l baawrlan daa hvnee tentsvvoed manaihtai shaaltsuul amijhkuu shvv dehiin taliig ezelh baisan uls shvv iim balai yum bitgii bichej bai

Зочин 2020-11-12 14:19:20

Хятадын цэргийн хүн хүч хамгийн олон тул хүнсээр хангах ар талын чадал сул юм.

Зочин 2020-11-12 12:16:48

ANU iin 700 terbum delhii dayar tarhsan amerikiin tsereg technik zuvvriin boon hool huns hangamjiin zardald ihenhn yavchigdag yum deern shine zevseg buteeh nereer zevsgiin ezen senatuud mungu idedeg. Ted odoo chadahgyi zambaraagyi chadvar muo

Зочин 2020-11-12 03:14:11

АНУ улс 700 тэрбумыг зарцуулдаг юм шүү.Дээр нь Нато гэж бна

Зочин 2020-11-12 03:12:59

Зэвсэглэл зарцуулж бгаа хөрөнгө нь Оросын хэмжээнд л бна шүү дээ.

Зочин 2020-11-11 18:56:36

хятадын омогыг трамп л хазаарлаж бсан юм даа.одоо байден яадаг бол?бүүр илүү гээд бга нь үнэн бол сайхан л бна

Зочин 2020-11-11 18:54:56

үгүй байлгүй дээ

Зочин 2020-11-11 18:10:55

Хужаа хэзээ ч дайтаж чадахгүй

Зочин
Сэтгэгдэл бичих