Т.Даваасамбуу


Монголын хандивласан 30 мянган хонины 12 мянга нь ирэх ням гарагтУханийг зорино

hi

Өнгөрсөн даваа гарагийн өглөөний Хубэй мужийн Ухань хотоос Хойд ӨМӨЗО-ны Эрээнхот хотыг чиглэн Монгол Улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины эхний хэсгийг авахаар арван ачааны машин хөдөлсөн талаар “Globaltimes” мэдээлжээ. Машинууд 1800 км туулж Эрээнхотод ирэх бөгөөд 15-нд буюу ирэх ням гарагт 12 мянган хонь ачиж Ухань руу буцах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавирус дэгдсэнээс хойш БНХАУ-д айлчилсан анхны орны тэргүүн бөгөөд 30 мянган хонь хандивлахаа мэдэгдсэн юм. Монголын Засгийн газрын хандивлаж буй 30 мянган хонь тус улсын малчдын хандиваас бүрдсэн. “Wuhan Hanou International Logistics Co”-ийн ерөнхийлөгч Шиао Яньонг тээвэрлэлтийн бүх үйл явцыг хариуцах тусгай хүн бий. Тээврийн явцад хонинуудын аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгсэл бүрийг хянаж байх болно гэдгийг онцолжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян 10 "Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвэнгээр тусалсан нь дээр” гэдэг үг байдаг 30 мянган хонь нь тахал өвчний эсрэг тэмцэлд Хятадын Засгийн газар болон ард түмэнд Монгол Улс тууштай дэмжлэг үзүүлж байгааг харуулж байна” гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0