Т.Даваасамбуу


Ядуу буурай орнууд ирэх онд багтаж вакцинд хамрагдаж чадахгүй байж магадгүй

hi

    “Pfizer” болон “BioNTech” –ийн хамтран боловсруулж буй коронавирусийн вакцин 90 хувийн үр дүнтэй байгаа нь батлагдаад байгаа билээ. Вакцин үйлдвэрлэгчид ирэх жил 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Хоёр тунг тариулж вирусийн эсрэг дархлаа тогтох бөгөөд 40 орчим ам.доллароор худалдаалагдахаар байгаа юм. Хэдийгээр вакцин албан ёсоор хэрэглээнд нэвтрээгүй ч баян орнууд хэдэн сая тунгийн урьдчилсан захиалга өгөөд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцины эрэлт хэрэгцээг урьдчилан тооцоолж, тэгш хуваарилалтыг хангах үүднээс олон улсын COVAX ("Ковакс") түншлэлийг байгуулсан. Одоогоор дэлхийн 172 улс уг түншлэлд нэгдээд байна.

Гэхдээ “Center for Global Development”-ийн мэргэжилтэн Дрэйч Силвермэний үзэж буйгаар ядуу буурай орнууд ирэх ондоо багтаж вакцинд хамрагдаж чадахгүй байх магадлалтай гэнэ. Учир нь, дэлхийн улс орнуудын “Pfizer”-тэй байгуулсан урьдчилсан худалдан авалтын гэрээний дагуу 1.1 тэрбум тунг чинээлэг орнууд хэдийн захиалсан байна.

“America's Northeastern” сургуулийн судлаачид вакцины хүртээмжийг судалж хоёр хувилбарыг загварчилсан байна. Эхнийх нь "хамтын ажиллагааны бус хуваарилалт" буюу 50 баян улс эхний хоёр тэрбум тун вакциныг монопольчловол юу болох вэ гэсэн таамаглал дэвшүүлж тооцоолжээ. Тэдний тооцоолсноор ингэсэн тохиолдолд коронавирусээс үүсэлтэй нас баралтыг дэлхийн хэмжээнд 33 хувиар бууруулах аж. Харин хоёрдугаарт вакциныг төлбөр төлөх чадвартай эсэхээс үл хамааран тухайн улсын хүн амын тоонд үндэслэн тараавал хэрхэх талаар тооцоолсон байна. Хоёрдугаар хувилбарын дагуу коронавирусийн халдварыг 61 хувиар бууруулах тооцоо гарчээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1