Т.Даваасамбуу


Гэрээсээ хийж болох онлайн бизнесүүд

hi

   Коронавирусийн цар тахал, түүний хөл хорионы улмаас хүмүүс гэрээсээ ажиллаж, сурагчид цахимаар суралцах болсон энэ үед ихэнх бизнесийн байгууллага шинэ нөхцөл байдалд тохируулан бизнесийн загвараа өөрчилж, интернетэд суурилсан шинэ төрлийн бизнес санаа дэлхий дахин төрөн гарсаар байна. Ажил, хичээлийнхээ хажуугаар, хүүхдээ харах хугацаандаа өөрийн ур чадвар, хоббигоороо нэмэлт орлоготой болохыг хүссэн танд зориулан гэрээсээ хийж болох онлайн бизнесийн санаануудыг хуваалцаж байна.

Онлайн сургалт

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургалтын хоцрогдлыг арилгах сургалт, оюутан, залуус цагаа үр бүтээлтэй ашиглах арга хайж буй. Тиймээс онлайн сургалтын бизнес нэлээд хүчээ аваад байна

• Хөгжмийн хичээл

• Хоол, нарийн боовны хичээл

• Англи хэлний ганцаарчилсан сургалт

• Эрүүл хооллолтын хичээл зэрэг маш олон төрлийн хичээлийг онлайноор зааж болно.

Хоол хүргэлт

Хэрэв та хоол, эсвэл нарийн боов хийх хоббитой бол үүн дээрээ тулгуурласан хувийн бизнесээ эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе. Та өөрийн гэсэн онцлогоо шингээсэн хоол хийж /фитнессийн хоол, цагаан хоол, бялуу, нарийн боов, болгож идэхэд бэлдсэн хоол, цагаан идээ, хөнгөн зууш/ хүргэх үйлчилгээ үзүүлж болох юм.

Онлайн дэлгүүр

Хувцас загвар эсвэл гар урлал, гоёл чимэглэл, байгальд ээлтэй бүтээгдэхүүн зэрэг хоббиндоо тулгуурлан тодорхой нэг төрлөөр дагнасан бүтээгдэхүүний онлайн дэлгүүр ажилуулж мөн болох юм.

Блог ажиллуулах

Та бичих сонирхолтой бол энэ ажил танд яг тохирно. Тогтсон цагт баригдалгүй өөрийнхөө хүссэн сэдвээр нийтлэл бичин цагаа сонирхолтой өнгөрөөж болно.

Судалгаа авагч

Бүтээгдэхүүн үйлчилгээ ба худалдан авах зуршлын талаар санал асуулга явуулж судалгаа хийж болно. Хэрэв та энэ ажлыг сонирхож байгаа бол DarwinsData.com, PineconeResearch.com, PaidViewpoint.com, RealWaystoEarnMoneyOnline.com цахим хуудсаар орж ажил хайх, холбоотой мэдээлэл авах боломжтой.

Утсаар зөвлөгөө өгөх сувилагч, эмч

“Humana”, “Aetna, United Health Group” зэрэг томоохон компани эмчилгээ, менежмент, мөн үйлчлүүлэгчийн боловсролд зориулж утасны сувилагч авч ажиллуулдаг байна. Гэхдээ заавал томоохон компанид ажиллалгүй илэрч буй шинж тэмдэгт үндэслэн анхны шатны зөвөлгөөг багахан төлбөртэйгөөр өгч болох юм.

Консалтинг

Та мэдлэг чадвараа бусадтай хуваалцахдаа нээлттэй хандаарай. Тухайлбайл, та санхүүч, хуульч бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч болно. Эсвэл компаниудад програм ашиглах зааварчилгаа өгөх боломж ч бий.

Төсөл бичигч

Их сургууль, эмнэлэг, ашгийн бус байгууллагууд их хэмжээний төсөв цуглуулдаг. Төсөл бичих хэцүү болохоор мэргэжлийн хүмүүсийн туслалцаа хэрэгтэй байдаг. Та ийм туршлагатай бол жилд 40300-67000 доллар олж болно.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0