Т.Даваасамбуу


Moderndiplomacy: Хятад болон Монгол Улс хөрш хоёр орны харилцааны хамгийн тод жишээ болж байна

hi

    Монгол бол цэрэг, эдийн засгийн чадавхи, газарзүй, хүн амын хувьд хоёр томоохон гүрэн болох Орос, Хятадын дунд оршдог онцгой улс. Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг (CMREC) байгуулж, найрсаг харилцаагаа бэхжүүлж, Бүс ба Зам санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхээ мэдэгдэж байсан. Монгол бол Хятадын эдийн засгийн томоохон түнш бөгөөд Бээжин тус улстай хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо сайжруулахад ихээхэн анхаарсаар ирсэн. Монгол Улс байгалийн баялаг ихтэй, уул уурхайн түүхий эд тус улсын ДНБ-ий 30 хүртэлх хувийг, экспортын бараг 90 хувийг бүрдүүлдэг. Эдийн засгийн зарим тайлангаас харахад гурван улсын эдийн засгийн коридороос Монгол Улс эдийн засгийн ихээхэн ашиг хүртэж буй тодорхой байгаа юм. Монголчууд моринд дуртай ард түмэн. Морьгүй монголчууд далавчгүй шувуутай адилхан гэх үг ч байдаг. Даяаршил, хүйтэн цаг агаар, газарзүйн хүнд хэцүү байдлаас үл хамааран монголчууд уламжлалаа орхиогүй бөгөөд монгол ахуй өнөөг хүртэл оршин тогтнож байна. Монголд сүү, мах, ноос гэх мэт үр шимийг хүртэх боломжтой таван хошуу мал бий.

Хятадад цар тахлын дэгдэлт эрчимжиж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч 30 мянган хонь тус улсад хандивласан. Энэхүү санаачилга нь монголчуудын далд санааг илтгэж байгаа юм. БНХАУ бол махны импортлогч орон бөгөөд хятадуудын махны эрэлт хэрэгцээ байнга өсөж байгааг олон баримтаас харж болно. Тиймээс Монгол Улс Хятадын зах зээлд экспортлох махны нөөцөө нэмэгдүүлэх сайхан боломж хэзээд бий.

Монголын эдийн засаг мал аж ахуйгаас ихээхэн хамааралтай. Гэсэн хэдий ч Засгийн газар нь хөдөө орон нутгийн хөгжилд төдийлөн анхаарахгүй байгаа нь олон тооны иргэдийг нийслэл рүү шилжин суурьшихад хүргэж байгаа юм. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд түүхэн айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг “Иж бүрэн стратегийн түншлэл” болгон дээшлүүлсэн. Түүний айлчлалаас хойш хоёр талын хамтын ажиллагаа илүү хурдан хөгжиж эхэлсэн. Одоогоор Хятад, Монгол хоёр улсын харилцаа өнөөгийн хөрш хоёр орны харилцааны хамгийн тохиромжтой жишээ болж байна. Хоёр улс соёл, эдийн засаг, улс төр, аялал жуулчлалын харилцаа тасралтгүй хөгжиж байгаа бөгөөд Бүс ба Зам санаачлага нь энэхүү харилцааг урагшлуулахар байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0