Т.Даваасамбуу


Цар тахлын үед том хүмүүсээс илүү хүүхдүүдийн дунд таргалалт огцом өсчээ

hi

    Сүүлийн жилүүдэд хүүхдийн таргалалт эрс нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа билээ Тэгвэл цар тахлын улмаас амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр хүүхдүүдийн дунд таргалалт огцом өсөж байгаа ажээ. Цартахлын улмаас хүүхдүүд гэртээ илүү их цаг зарцуулдаг болсон тул хөдөлгөөн хийх нь багасаж, зуушаар хооллох хандлагатай болсон байна.

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Эрүүл мэндийн үнэлгээний албаны статистик мэдээлэлд үндэслэн Чун-Ангийн их сургуулийн эмнэлгийн хүүхдийн тасгийн клиникийн дэд профессор И Дэ Ёнгийн хийсэн судалгаанаас үзэхэд таргалалтын улмаас үүдсэн эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хандсан хүүхэд болон өсвөр насныхны тоо 2015 онд 1,837 байсан бол 2019 онд 3,812 болж хоёр дахин өссөн байна.

Мөн энэ хугацаанд 20-оос доош насны таргалалттай өвчтөнүүдийн эзлэх хувь 11,3 хувиас 16,3 хувь болж өсчээ. Мэргэжилтнүүд хүүхдүүдийн таргалалт цар тахлын үеэр хурдацтай нэмэгдэж байгааг анхааруулж байгаа бөгөөд Солонгосын их сургуулийн Анагаах ухааны коллежийн хүүхдийн тасгийн профессор Ли Ки Хёнгийн хийсэн судалгаагаар солонгос хүүхдүүдийн биеийн жингийн индекс сүүлийн гурван сарын хугацаанд тасралтгүй өссөөр байгаа аж.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0