Т.Даваасамбуу


Хөвсгөлд дахин газар хөдлөх өндөр магадлалтай гэв

hi

    Хөвсгөл нуурын орчимд бүртгэгдсэн цуврал газар хөдлөлт нь 2020 оны есдүгээр сард Байгал нуурын орчимд болсон хүчтэй газар хөдлөлтөөр өдөөгдсөн талаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Дэлхийн царцдасын хүрээлэнгийн захирал Дмитрий Гладкочуб мэдээлжээ. Тэрбээр "Өнгөрсөн жил Байгал нуурын хагарлын бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн бөгөөд эдгээр газар хөдлөлтүүд хоорондоо холбоотой" гэв. Түүний хэлснээр, өнгөрсөн оны есдүгээр сард Саяны нурууны гол хагарлын бүсэд болсон газар хөдлөлт Евразийн хавтанг Амарын хавтантай шилжилт хөдөлгөөнд оруулжээ. Өөрөөр хэлбэл, есдүгээр сард бүртгэгдсэн дээрх хоёр литосферийн (чулуун мандлын) хавтангийн хөдөлгөөн нь суналт үүсгэсэн бөгөөд энэ нь 12, 1-р саруудад Байгал нуурын хагарал дотор бүртгэгдсэн. Эдгээр нь харилцан холбоотой үйл явдлын гинжин хэлхээ юм" гэж Дмитрий Гладкочуб ярилаа.

Хүчтэй газар хөдлөлт дахиж болох уу гэсэн асуултад тэрбээр Байгал нуурын хагарлын бүс нь газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүс учраас нуурын ойролцоо амьдардаг хүмүүс газар хөдлөлтөд үргэлж бэлэн байх ёстой гэж анхааруулсан байна. Байгал нуурын хагарлын бүсэд Хөвсгөл нуур ордог аж.

Гладкочубын хэлснээр, мягмар гарагт болсон газар хөдлөлт нь Байгал нуурын хагарлын бүсийн хувьд ердийн чичирхийлэл байсан бөгөөд ямар нэг онцлог шинж чанаргүй байжээ. Хөвсгөл, Байгал нууруудын тогтсон байдал, хэлбэр дүрс хоорондоо ижил төстэй учраас судлаачид энэ хоёр нуурийг ах дүү нуур гэж нэрлэдэг байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0