Т.Даваасамбуу


Трамп бүрэн эрхээ шилжүүлэхээсээ өмнө ч БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсаар байна

hi

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхээ шилжүүлэхээсээ өмнө БНХАУ-ын эсрэг хоригоо чангалсаар байна.

2019 оноос хойш Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ын 200 гаруй аж ахуйн нэгжид хориг тавьжээ. Үүний дийлэнх нь буюу 150 нь 2020 оны өнгөрсөн сард тогтоосон байна.

Хэд хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Тайваньтай дипломат харилцаагаа сайжруулна гэж мэдэгдсэн юм. Үүнээс хэдхэн цагийн дараа БНХАУ-ын тал хариу арга хэмжээ авч, дотоодын компаниудаа хамгаалах хууль батлаад байна. Энэхүү хуулийн хүрээнд БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй гадаад компаниуд олон улсын хоригийн дагаж мөрдвөл хариуцлага хүлээх ажээ. Түүнчлэн “Alipay” тэргүүтэй Хятадын хэд хэдэн төлбөрийн системийг хянадаг, хөгжүүлдэг хүмүүсийн эсрэг Америк хориг авсны хариуд БНХАУ-ын эрх баригчид хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд буй. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин “АНУ гадны компаниудад үндэслэлгүйгээр шахалт үзүүлснээрээ эрх мэдлээ урвуулан ашиглаж байна. Иймэрхүү арга хэмжээнүүд нь хятадын компаниудад нөлөөлөх хэдий ч хамгийн түрүүнд америкийн хэрэглэгчид хохирно. Харилцан хүндэтгэлийн тэгш эрхийн үндсэн дээр алхам хийж эхлэхийг бид АНУ-аас шаардаж байна. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр АНУ бусад орны арилжааны байгууллагуудад шахалт үзүүлэх хэдий ч хакерын эзэнт гүрэн болсон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. АНУ иргэдээ төдийгүй бусад улсын тэр дундаа холбоотнуудынхаа иргэдийн яриаг нууцаар сонсдог” гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0