Т.Даваасамбуу


АНУ-ын H-2 ангиллын виз авсан хүмүүс гэрээгээ дуусгаад эх орондоо эргэж ирэх нь хамгийн чухал

hi

   АНУ-ын засаг захиргаанаас Монгол болон Филиипинийг H-2А, Самоа, Тонга Улсыг H-2B ажлын визний ангиллаас хасах шийдвэр гаргаад байна. Ингэснээр манай улсын иргэд 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дээрх визээр тус улсыг зорих боломжгүй болж байна. H-2A визийн ангилал нь улирлын чанартай, түр хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллах эрхийг олгодог бол H-2B ангилалд хөдөө аж ахуйн бус салбарын түр ажилчид авдаг. Монгол Улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлсэн нь H-2А ангиллаас хасагдах шалтгаан болжээ. Тухайлбал, өнгөрсөн жил H-2А визээр АНУ-ыг зорьсон 67 хүнээс 27 нь буюу 40 хувь нь хугацаагаа хэтрүүлжээ. 2018 оны H-2 ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-д Монгол Улс анх багтсан бөгөөд 2019 онд сунгагдсан байв.

Дээрх хоёр төрлийн визний ангиллаас хасагдах эсэх гол шалгуур нь хоёр улсын хамтын ажиллагаа. Мөн H-2 ангиллын виз авсан хүмүүс визээ зүй зохистой ашиглах, ажлаа бүрэн дүүрэн гүйцээх, гэрээгээ дуусгаад Монгол руу эргэж ирэх зэрэг хамгийн чухал.

Энэ тогтолцоог дагахгүй бол Монгол Улс ирэх жилүүдэд ч энэ хөтөлбөрөөс хасагдаж ч магадгүй. Үүнээс гадна өөр шалгуурууд мөн бий. Гэхдээ дээрх хоёртой харьцуулахад тийм ч чухал шалгуурт ордоггүй байна. Хөдөө аж ахуйн бус буюу H-2B ангиллын виз авч ажиллаж байгаа тохиолдолд дээд тал нь гурав хүртэлх жилээр хугацаагаа сунгаж болдог. Ингэхдээ хугацаагаа жил жилээр сунгана. Мөн эх орондоо эргэн ирж виз сунгалтаа ёстой юм. -ХАА-н бус чиглэлд олгодог H-2B визний хувьд жилд 60-65 мянгыг олгодог. Энэ нь хагас жилд энэ төрлийн визийг 33 мянгыг олгодог гэсэн үг. Эхний хагас жилийн виз аравдугаар сарын эхээр тохиодог бол хоёр дахь хагас жилийнх дөрөвдүгээр сарын эхээр болдог. Харин ХАА-н салбарын түр хугацааны ажил эрхлэлтэд олгодог H-2A визний хувьд ажилчин хүлээж авдаг тодорхой тоо, хязгаарыг хэлэх боломжгүй юм.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0