Б.Ариун-Уянга


Мексикийн наркобарон Эль Чапогийн эхнэрийг АНУ-ын нисэх онгоцны буудал дээр баривчилжээ 

hi

АНУ-ын шоронд хорих ял эдэлж буй Мексикийн наркобарон “Эль Чапо” хочит Хоакин Гусманы эхнэрийг энэ сарын 23-нд буюу өнөөдөр АНУ-ын нисэх онгоцны буудал дээр баривчилжээ. Өдгөө 31 настай Эмма Коронель Айспурог Даллесын нисэх онгоцны буудал дээр баривчилсан бөгөөд түүнийг АНУ руу  кокаин, метамфетамин, героин, марихуан зэрэг мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлхийг завдсан хэрэгт холбогдуулан ийнхүү баривчилсан байна. 

Хоакина Гусман нь хар тамхины наймаа эрхэлдэг Мексикийн дэлхийд зартай «Синалоа» картелийн толгойлогч бөгөөд түүнийг АНУ руу олон зуун тонн хар тамхи нэвтрүүлсэн хэрэгт буруутган баривчилсан юм. Түүнийг 2017 онд шүүхийн шийдвэрээр АНУ-д шилжүүлж, хоёр жилийн дараа түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.

АНУ-ын Шүүх яамны мэдээлснээр Эмма Коронель Айспуро нь хар тамхины картелийн үйл ажиллагаанд оролцож байсан ба тэрээр өөрийн нөхөр Гусманыг хоёр удаа шоронгоос оргуулхад оролцож байжээ. Дашрамд дурьдхад “Эль Чапо” хочит Хоакин Гусманы 2015 онд хийсэн орголт амжилттай болж байсан юм байна.

Ж.Батдорж

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0