Т.Даваасамбуу


Энэтхэгийн хамгийн баян гэр бүл дэлхийн хамгийн том амьтны хүрээлэн байгуулахаа зарлалаа

hi

  168 тэрбум ам.доллароор үнэлэгддэг “Reliance Industries” корпорацийг эзэмшдэг, Энэтхэгийн хамгийн баян гэр бүл дэлхийн хамгийн том амьтны хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мукеш Амбани 79 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 12 дугаарт бичигддэг.Тэрбээр Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужийн Жамнагар хотод “Амьтдыг аврах болон нөхөн сэргээх вант улс” нэртэй 113 га (280 акр) амьтны хүрээлэн байгуулахаар төлөвлөж буй талаараа “The Week Magazine”-д ярилцлага өгөх үеэрээ ярьжээ. Уг төслийг “Reliance”-ийн салбар болох “Jio” компанийн удирдах зөвлөлийн гишүүн 25 настай Анант Амбани удирдах юм байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард “Reliance Industries” Гувахати дахь Ассам мужийн амьтны хүрээлэнтэй Израилийн хоёр хос тахийг худалдаж авах гэрээ хийсэн нь ихээхэн нь шүүмжлэлд өртсөн байна.

Учир нь, хоёр хос тахь Гувахати дахь амьтны хүрээлэнд ирээд удаагүй байгаа бөгөөд дахин өөр газар шилжүүлэх нь амьтдыг боолчилж буй адил хэмээн амьтны эрхийг хамгаалагчид үзэж байгаа аж. Амбанигийн гэр бүл Мумбайд нисдэг тэрэгний гурван давхар зогсоолтой 27 давхар цамхагт амьдардаг бөгөөд үүнийгээ барихад нэг тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн мэдээлэл байдаг. Амьтны хүрээлэнд зориулж Энэтхэгээс болон дэлхийн өнцөг булан бүрээс 100 шахам төрлийн амьтан, шувуу, мөлхөгч авчрахаар төлөвлөсөн бөгөөд үүнд Африкийн арслан, Бенгал бар, Комодо луу багтах аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0