Т.Даваасамбуу


Бага насны хүүхэдтэйгээ сургуулийнх нь талаар ярилцаж байхыг сэтгэл зүйч зөвлөж байна

hi

   Дэлхийн даяар танхимын сургалт эхэлж, хүүхдүүд нэлээд удаан хугацааны дараа багш, найз нөхөдтэйгөө уулзах гэж байна. Бага насны хүүхдүүд энэхүү шинэ хэвшилд дасах гэж нэлээдгүй хугацаа зарцуулахаар байгаа бол том хүүхдүүд ангидаа эргэн очихдоо сэтгэл хангалуун байгаа юм. “HuffPost” хүүхдүүд танхимаар хичээллэхээр болсонтой холбогдуулан эцэг эхчүүд юунд анхаарах хэрэгтэй талаар сэтгэлзүйчтэй хамтран зөвөлгөө бэлтгэжээ. Хүүхдийн сэтгэл зүйч Аманда Гуммер хүүхдүүд найз нөхөдтэйгээ уулзах хүсэл эрмэлзлэл өндөр байгаа ч нөхөрлөлийн байдал өөрчлөгдөж, найз, нөхөд нь өөрийг нь мартсан байх вий гэдэгт санаа зовж байж магадгүй гэдгийг онцолжээ. Харин оюутнууд шалгалт авах вий гэдэгт хамгийн их санаа зовж магадгүй аж.

Аль ч насны хүүхдийн хувьд өөрийгөө илэрхийлэх хэцүү байдаг бөгөөд зан авирын өөрчлөлт нь тэдний санаа зовж буйн илэрхийлэл гэнэ.

"Хүүхдүүд хоолоо идэхгүй байх, нойрондоо муудах зэрэг нь бүгд тэдэнд ямар нэг зүйл тохиолдож байгаагийн шинж тэмдэг" гэдгийг Гуммер онцолж байна. Тэрбээр “Хүүхдүүд өөрөө хувцсаа өмсөх зэрэг бие дааж хийсэн зүйлийг нь урамшуулах нь бага насны хүүхдүүдийн хувьд хамгийн чухал. Хүүхэдтэйгээ хамтдаа хичээл хийх, багш, сурагч болж тоглох тус болно. Хүүхдэдээ сургуулийнх нь талаар ярьж, сургуулийнх нь вэбсайтыг хамт үзэх хэрэгтэй. Энэ нь бага насны хүүхдүүдтэй сургуулийн дурсамжийн талаар ярилцахад тусална. Тэднээс өглөө ангидаа очоод хамгийн түрүүнд юу хийдэг, биеийн тамирын хичээл дээр хэний хажууд зогсдог талаар асууж, ярилц” хэмээн завлөжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0