Т.Даваасамбуу


Ирэх оны эхээр коронавирусийн халдвар эрс буурна гэв

hi

   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүс нутгийн товчооны тэргүүн Ханс Клюгегийн үзэж байгаагаар цар тахал ирэх оны эхээр дуусах гэнэ. Тэрбээр "Хамгийн таагүй нөхцөл ард хоцорсон. Коронавирус дөнгөж тархаж эхэлсэн 2020 оныг бодвол бид одоо энэ вирусийн талаар илүү ихийг мэдэж авсан юм" хэмээжээ. Клюгегийн онцолсноор, вирус хүн төрөлхтний амьдралаас нэг мөр устахгүй, гэхдээ ирэх оны эхээр халдвар эрс буурах гэнэ.

Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал, нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэн ч урьдаас яв цав хэлэх боломжгүй гэдгийг Клюге онцолсон байна.

Үүнээс өмнө, хоёрдугаар сарын 16-нд ОХУ дахь ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович коронавирусийн цар тахал дуусах хугацаа нь хэд хэдэн шалгуураас хамаарна гэж мэдэгдэж байлаа. Тухайлбал, дэлхийн бүхий л бүс нутагт нэгэн зэрэг халдварын тоо тахлын босгоос доогуур хэмжээнд очиж буурах ёстой аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0