М. Учрал


НАТО-гийн “Посейдон-21” тэнгисийн цэргийн сургуульд Болгар улс оролцохгүй

hi

   Болгар улс Хар тэнгист эхэлсэн НАТО-гийн “Посейдон-21” тэнгисийн цэргийн сургуульд оролцохоос татгалзав. Болгарын Тэнгисийн цэргийн хөлөг онгоц дээр ковид-19-ийн халдвар тархаснаас үүдэн уг шийдвэрийг гаргасан тухай албаны мэдэгдэл гарчээ. Румынийн Тэнгисийн цэргийн штабын дарга Михай Панаит “Түнш Болгар улс цар тахлын улмаас олон үндэстнийг хамарсан энэ удаагийн хамтарсан сургуульд оролцохоос татгалзсан” гэж мэдэгджээ. Болгарын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалах, аюулгүй байдлын сайд Красимир Каракачанов мөн энэ тухай мэдэгдэл хийсэн гэдгийг албаны эх сурвалжууд дурдав. Болгарын тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудад халдвар авсан таван тохиолдол бүртгэгджээ. Улмаар маневр хийхээ цуцалсан байна.

НАТО-гийн “Посейдон -21” тэнгисийн цэргийн сургууль Хар тэнгист эхэлсэн. Румын, Грек, Турк, Испани, Франц, АНУ тэргүүтэй НАТО-гийн орнуудын 700 орчим цэргийн албан хаагч, 13 хөлөг онгоц, 9 нисэх онгоцтойгоор тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийж байна. Хамтарсан сургуулийн гол зорилго нь шумбагч онгоц устгах, агаарын довтолгооноос хамгаалах, гипрографийн тандалт ажиглалт хийх, далайн гүн дэх тэсрэх бодисыг илрүүлэх, аюулгүйжүүлэх, устгах сургууль хийх явдал юм. Түүнчлэн нөхцөлт дайсны нисэх онгоц, усны мандал дээрхи тэнгисийн цэргийн хөлөг онгоц, шумбагч онгоцыг устгах, гэмтсэн хөлөг онгоцыг чирж авч явах, далайд шатахуун цэнэглэлт хийх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг сургууль хийж байгаа гэжээ.

Angie Ds

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0