М. Учрал


БНСУ-ын Засгийн газар 4 дэх удаагийн эдийн засгийн буцалтгүй тусламжаа иргэддээ үзүүлж эхэллээ

hi

БНСУ-ын Засгийн газар 4 дэх удаагийн эдийн засгийн буцалтгүй тусламжаа иргэд болон бизнес эрхлэгчдэд тарааж эхэллээ.

Энэ удаад нийт 17.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэг нь багадаа 1,300,000 төгрөг, хамгийн дээд тал нь 13,000,000 төгрөгтэй дүйцэх хэмжээний бэлэн мөнгөний дэмжлэг аж.

Энэхүү дэмжлэгийг үдээс өмнө хүсэлтээ гаргахад үдээс хойшдоо, орой 18:00 цагаас өмнө мэдүүлвэл 20:00 цагаас өмнө данс руу нь шилжүүлж өгсөн байна. 42 хоногоос дээш хугацаанд үйл ажиллагаа доголдсон бол 5 сая вон /13 сая төгрөг/, 28 хоног бол 4 сая вон /10.4 сая төгрөг/ олгох бөгөөд үүнд фитнесс клуб, караоке, сургалтын төвүүд хамрагдана. Мөн PC тоглоомын газар, ресторан зэрэг газруудын орлого нь өмнөх жилээсээ багассан бол 3 сая вон /7.8 сая төгрөг/-ы буцалтгүй тусламж олго аж.

Түүнчлэн бичил бизнес эрхлэгчдэд зориулан 20 сая воны хүртэлх хөнгөлттэй зээл олгох юм байна.

Хаха 29 9 Таалагдсан 5 Гунигтай 12 Нүдний булай 17 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 7