Т.Даваасамбуу


Манай улс жендерийн тэгш байдлаараа 69 дүгээрт жагсчээ

hi

Дэлхийн эдийн засгийн форум 2021 оны жендэрийн индексийн тайлангаа гаргажээ. Үүнд манай улс нийт 156 орноос 69 дүгээр байрт жагссан байна. Тус жагсаалтыг Исланд улс тэргүүлжээ. Энэтхэг өнгөрөгч оноос 28 байр ухарч, 156 орноос 140 дүгээр байрт бичигджээ. Дэлхийн банкны Эдийн засгийн форумын төлөөлөгч Саадиа Захидигийн тайлангийнхаа талаар ярихдаа Сахарын орнууд эмэгтэйчүүддээ хөрөнгө оруулж, дэмжихгүй байхад, Европын жижиг улсууд хүндээ хөрөнгө оруулалт хийж ирсэн урт удаан жилийн түүхээ үргэлжлүүлж байна гээд “Исланд, Норвеги зэрэг жижиг эдийн засагтай, цөөн хүн амтай орнуудын хувьд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүрийн авьяас чадварыг хөгжүүлж, ашиглахын ач холбогдлыг ойлгодог” гэжээ. “McKinsey” глобал институтээс гаргасан тайланд онцолсноор дэлхийн эрэгтэй хүмүүсийн тэгш бус байдал арилснаар дэлхийн ДНБ 28 их наяд ам.доллараар нэмэгдэх боломжтой ажээ. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар цалинг нэмэгдүүлснээр хүйсийн тэнцвэргүй байдлын эсрэг сөрж зогсох хамгийн том хүчин зүйл болдог байна. Цалин өссөнөөр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдал нэмэгдэж, нийгэм дэх хүйсийн тэнцвэргүй байдал буурахад нөлөөлдөг аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0