МЭДЭЭ

Тавантолгойд дахин осол гарчээ

Хуваалцах:
Тавантолгойд дахин осол гарчээ
Сар гаруйн өмнө Төв аймагт байрлах Тавантолгой дахь олон улсын цэргийн хээрийн сургалтын төвд явагдаж байсан дадлага, сургалтын үеэр гранат дэлбэрсний улмаас хоёр хүн нас барж, найман хүн шархадсан харамсалтай осол гарсан. Тэгвэл өчигдөр тус төвд дахин нэг осол гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Тавантолгой сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр машинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авчээ. Бэртсэн алба хаагчид Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд эрдэнэт хүний амь эрсдээгүй гэж эх сурвалж мэдээллээ. Тавантолгойн хээрийн сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын ангиуд хээрийн бэлтгэлд гардаг юм. М.Болортуяа

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих