Б.Хурцын ард хэн байна

hi

С.Баяр элчин сайдаас огцрох хүсэлтээ ирүүлснээс хойш дөрвөн сар гарны хугацаанд хэл чимээгүй байхад Өмнөд Солонгос улсын элчин сайдын албанд арван хоногийн дотор томилогдсон хүн бол Б.Хурц. Иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлийг хүртэх  болсон энэ томилгооны талаар УИХурлын дарга М.Энхболд үг хэллээ.  М.Энхболд-Элчин сайдыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ арваннэгдүгээр сарын 8-ны өдөр энэ асуудлыг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, таван долоо хоногийн дараа үүнийг хэлэлцсэн. Гишүүдээс гаргасан саналын дагуу энэ таван долоо хоногийн хугацаанд Нийтийн сонсгол явуулах тухай асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллав. Байнгын хорооны ажлын хэсэг “ Нийтийн сонсгол явуулах хууль эрх зүйн боломжгүй ”гэж хэлсэн. УИХ-ын хоёр гишүүний хийсэн нээлттэй хэлэлцүүлэгтэй зэрэгцэж УИХ-ын чуулган хуралдсан зүйл байхгүй. Чуулган хуваарийнхаа дагуу Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудаа хэлэлцээд явсан. Бодитой байдлаар нь мэдээлэл өгөхгүй бол УИХ-ын нэгдсэн чуулган зориуд гишүүдийн хийж байгаа ажилтай давхцуулсан мэтээр тайлбарлах нь тохиромжгүй гэж бодож байна. Угаасаа энэ асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчид өргөн барихдаа энэ ямар асуудал вэ гэдгийг нухацтай авч үзэх байсан. Өөрсдөө өргөн барьсан, үүнийг хэлэлцсэн УИХ буруутан болж байгаа юм шиг байдлаар зарим Засгийн газрын гишүүд ярьж байгааг би буруу гэж үзэж байгаа. Засгийн газар өргөн барьсан бол татаж авч болно. Татаж авахыг хэн ч үгүйсгээгүй. Таван долоо хоногийн турш Засгийн газар ямар нэгэн асуудал хөндөж тавиагүй. Их хурал зөвшилцсөний дараа Засгийн газрын хоёр гишүүн олон түмэнд УИХ дангаараа мэдээд шийдчихсэн юм шиг ярьж байгаа. Засгийн газар шийдсэн асуудал дээрээ нэг байр суурьтай байх. Кабенитын зарчмыг барьж байх талд Ерөнхий сайд цаашид анхаарч үзэх нь зүйтэй болов уу. УИХ бол Элчин сайдыг томилохыг зөвшилцсөн асуудлыг хэлэлцсэн. Түүнээс биш УИХ томилоогүй. Томилох нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал. УИХ нууж хаагаад буруу зөрүү зүйл  хэлэлцсэн юм шиг олон түмэнд буруу ойлголт өгөхийг би зөв гэж үзэхгүй байна. Цаашид энэ талаар анхаарах нь зүйтэй болов уу. https://youtu.be/_mO_pE35iBA

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0