Д.Мурат гишүүний бэлэг эрхтэнийх нь зургийг тараасан этгээдийг шалгаж байна

hi

УИХ-ын гишүүн Д.Муратын бэлэг эрхтэн болон нүцгэн зургуудыг нь тараасан Б.Бахытгүл гэх эмэгтэйг цагдаагийн байгууллагад шалгуулахаар ханджээ. Түүний хувийн чатаараа бусад руу садар самуун зургаа явуулж, бэлгийн дарамт учруулсан гэх баримтуудыг нийтэд дэлгэсэн сэтгүүлчдийг ч мөн шалгуулах анхааруулгыг түүний хуульч сануулжээ.  Үүсээд байгаа нөхцөл байдалд Д.Мурат гишүүн ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ч түүний хуульчид ажиллаад эхэлжээ. Сэтгүүлч Т.Оюумаагийн "Special report "хуудаст дэлгэн тавьсан бичлэгийн дагуу УИХ-ын гишүүн Д.Муратын хуульч гэх эмэгтэй утсаар холбогдож “... наад хэрэг чинь шалгагдаж байгаа! Шүүхээр эцсийн шийд гарсны дараа хариуцлагаа хүлээж чадах юм байгаа биз дээ! гэж анхааруулсан! ... ”гэв. Хэн нэгэн улс төрч, улс төрийн намын захиалгаар мэдээллийг бэлтгээгүй гэдгээ сэтгүүлч илэрхийлсэн бөгөөд хэргийг нуун дарагдуулах нь сэтгүүлчийн ёс зүйд харшлах асуудал учир нийтэд дэлгэсэн гэдгээ илэрхийлээд байна. Д.Мурат гишүүний уг зурган баримтуудыг гурван жилийн өмнө үүссэн гэж эх сурвалжууд хэлж байгаа бөгөөд хэрэв тийм бол асуудал өөрөөр шийдвэрлэгдэх юм. Өөрөөр гэдэг нь Монгол Улсын хуулинд зааснаар шийдвэрлэе гэвэл 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн бол Зөрчлийн хуулиар шийдвэрлэгдэх боломжгүй болно. 2017 оны 7-р сарын 1-ны өдрөөс хойш үйлдэгдсэн бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар 12.4 дэх заалтыг хүчингүй болгосон тул зөрчлийн хуулиар хариуцлага тооцох юм. Учир нь хуулинд эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх боломжгүй тухай заасан байдаг.   Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Мурат нь гишүүн байх хугацаандаа уг балмад хэргээ үйлдсэн үү, гишүүн бус байхдаа үйлдсэн эсэх нь асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхэд чухал нөлөөтэй. Харин УИХ-ын ёс зүйн байнгын хороогоор оруулж хариуцлага тооцъё гэхээр ёс зүйн хорооны зөрчилд тооцох үйл ажиллагаа нь эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэдэг. Тэгэхээр цагдаагийн байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүгнэлт Д.Муратын хувь заяаг тодорхойлох нь ээ.  УИХ-ын Ёс зүйн хороо нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд юм. Гэхдээ УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх гэхээр УИХ-ын гишүүн болоогүй байсан үед үйлдэгдсэн бол хариуцлагыг ёс зүйн хороогоор авч хэлэлцэхгүй юм. Эрүүгийн хуулийн нотлох баримттайгаар хэргийн газар баримталснаас бусад тохиолдолд гэсэн заалт хүчингүй болсноор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж болох асуудал үүсэх юм. Д.Мурат УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хэд хэдүүгээр заалтыг зөрчсөн бэ? 2.1.4.төрийн байгууллагын албан хаагчаар зөвхөн албаны чиг үүрэгт нь хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлж байх; 2.1.7.ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх.        Ёс зүйтэй байя гишүүдээ! https://www.facebook.com/onlytruewords/videos/2072091589702027/?q=%D0%BC%D1%83%D1%80%D0%B0%D1%82%20      

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 13