Нүүр хуудас Мэдээ Э.Бөхбат: Сар шинээр 760 албан хаагч хүч нэмэгдүүлэн ажиллана

Э.Бөхбат: Сар шинээр 760 албан хаагч хүч нэмэгдүүлэн ажиллана

Ариунтуул
Нийслэлийн Цагдаагийн Газар /НЦГ/, Замын Цагдаагийн Алба /ЗЦА/ хамтран  цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат  "Өнгөрсөн 2017 оны cap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтсэн билээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн байна.  Нийслэлд гарсан осол нь хажуу хоорондын зай баримтлаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болох хэсэгт байршуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдэж байгаа. 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна.  Түүнчлэн 65 орчим хувь нь эгнээ байр өөрчлөх журам зөрчсөний улмаас тус тус бүртгэгдсэн байгаа тул хөдөлгөөнд оролцох үедээ дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхыг анхааруулъя.  Мөн сар шинийн баяр ёслолоор  жолооч нар тээврийн хэрэгсэлдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс дээш хүн тээвэрлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох  явдал их гардаг. Сар шинийн өдрүүдээр замын хөдөлгөөний дүрэм журмаа биелүүлэн, үндэснийхээ уламжлалт ёс заншлаа хүндэтгэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг хүсч байна. -Сар шинийн өдрүүдэд 760 алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана- Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авахаас гадна гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтдаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн, нийт 760 алба хаагч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана. Хэдийгээр цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулан хүч нэмэгдүүлэн ажиллах боловч жолооч нэг бүрийн сахилга, хариуцлага, дүрэм хөдөлгөөнд оролцох байдал чухал нөлөөтэй. Ганцхан жолоочийн сахилга, хариуцлагагүй буруу үйлдлээс шалтгаалж тухайн гудамж, замын хэсэгт механик ачаалал, түгжрэл саатал үүсэхээс гадна Улаанбаатар хотын бусад замын нэвтрүүлэх чадварыг бууруулахад нөлөөлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирч зам тээврийн осол гарах шалтгаан болж байгаа" гэв. НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг "2018 он гарснаар НЦГ, ЦЕГ-аас "Сэрэмжилье, нэгдье" арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Мөн хулгайн гэмт хэргээс сэргийлэх ажлуудыг авч хэрэгжүүлсэн. Өчигдрөөс эхлэн нийтийн эргүүлийг хуваарьт оруулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд камержуулах ажлыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Үүнд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн 1,3,11 хорооны өргөн чөлөөг камержуулах ажлын зохион байгууллаа" гэсэн юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү