Нүүр хуудас Мэдээ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ БИ ГУЙЖ АВААГҮЙ ШИГЭЭ БУЦААГААД ӨГЧ БАС БОЛНО

ГЕНЕРАЛ ЦОЛЫГ БИ ГУЙЖ АВААГҮЙ ШИГЭЭ БУЦААГААД ӨГЧ БАС БОЛНО

Ариунтуул
Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураах тухай зарлиг гаргаж, Ч.Амарболд, П.Даш нарт хүртээсэн хошууч генерал, Т.Дашдэлэгт хүртээсэн бригадын генерал цолыг хураах шийдвэр гаргасан билээ. Хил манасан байлдагчаас хошууч генерал болтлоо хилийн цэрэгт зүтгэж, Онцгой байдлын ерөнхий газрын тулгын чулууг анх тавьсан хошууч генерал асан П.Даштай ярилцлаа. -Ерөнхийлөгч зарлиг гаргаж таны цолыг хураах шийдвэр гаргасан. Цолыг тань хурааж авч байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ мэдээг яаж хүлээж авсан бэ? -Манай хүүхэд сайт дээр тийм мэдээлэл тавигдсан байна гэж ээждээ анх хэлсэн байсан. Надад “Гурван генералын цолыг хураасан байна. Чиний нэр байна гэнэ” гэж хэлсэн. Мэдээлэл анх тавигдсан сайт руу орж үзээд энэ тухай уншсан. Цол хураах зарлиг гарсан гэдгийг мэдээд надад ямар мэдрэмж төрсөн талаар асууж байх шиг байна. Үнэндээ надад ямар нэгэн цочирдох юм уу, эсвэл гайхсан ямар ч мэдрэмж төрөөгүй. Долоо буудуулсан чоно гэдэг шиг л болчихдог бололтой. Хар бага наснаасаа хэлмэгдэж, албан тушаалаа ч өгч, хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд хүртэл орчихсон шүү дээ. Тэгээд ч генерал цол гэдэг миний гоёл чимэглэл, идэх хоол, өмсөх хувцас ч биш. Авдаг юм бол авна л биз. Надад бодогдсон нэг зүйл юу вэ гэхээр энэ хүмүүс хуулиа хэрхэн мөрдөж, яаж ашиглаж байгаа юм бол гэж бодогдож байна лээ. Тэгсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар учраас цол хурааж авсан талаар ярилцлага өгч байгаа харагдсан. Түүний телевизэд өгсөн ярилцлагыг үзсэн. Гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн, гадаад улс орны харьяат болсон цэргийн алба хаагчийн цолыг анх цол олгосон хүн нь хураана гэсэн хуулийн заалтыг ярьж байна. Тэгсэн миний бие одоо цэргийн алба хаагч биш юм. би 2004 онд Онцгой байдлын ерөнхий газрыг анх байгуулаад Хилийн цэргээс гарахдаа л цэргийн алба хаагч биш болсон. Онцгой байдлын тухай хуульд өөрийн гэсэн цол, дүрэмт хувцас, таних тэмдэгтэй байна гээд заачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилогдож ажилласан өдрөөс хойш миний бие цэргийн цол хэрэглэхээ больсон гэсэн үг. Тэгсэн тэтгэвэртээ хэдийнэ суучихсан хөгшний цолыг авчихлаа. Шуудхан хэлэхэд энэ хүмүүс хуулиа мэдэхгүй байна. Эсвэл улстөржүүлж байна гэж ойлгогдохоор дүр зураг харагдаж байгаа. Цаанаа ямар нэг утга санаатай зүйл хийгдэж байгаа байлгүй дээ. Хэн нэгний цолыг хурааж авлаа гээд энэ улс орон хөгжих юм уу. Сахилга бат, хариуцлага сайжрах уу. Улс оронд ямар үр өгөөжтэй зүйл хийж байгаа юм бэ гээд бодохоор сайн тал юу ч харагдахгүй байгаа юм. Сүрхий хариуцлагатай байгаа дүр эсгэх гээд байгаа юм уу, нэг бол намайг аль нэг намд харьяалуулаад байдаг. Би 1990 оноос хойш аль ч намд элсээгүй. Тэгэхээр намчирхаж ийм үйлдэл хийж байж ч болох талтай. Генерал цолыг хилийн цэрэгт байхдаа авсан. Энд нэг зүйлийг дахиад онцолж хэлмээр байна. Генерал цолыг би гуйж аваагүй. Хил хамгаалах байгууллагад хийж бүтээсэн зүйлийг минь үнэлж өгсөн. Эргүүлээд хураагаад авахад надад харамсах зүйл огт байхгүй. Эх орноосоо хөөгдөж байгаа биш, гэр оронгүй болж байгаа биш. Үүнд сандарч сүйд болоод байх зүйл даанч алга. Гэсэн хариултыг өгсөн юм.
Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЕрөнхий сайд асан Ч.Сайханбилэг хорих 461-р ангиас ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ
Дараагийн нийтлэл Христийн сүмийн шугамаар Солонгосыг зорьсон охины өрөөсөн бөөрийг авсан байжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Олон хүний аминд хүрсэн. 14 хүн энэ хүн америк руу сансрын ганц утас манайд байсныг авч явсан. Зорилго нь завхайрдаг хүүхэнтэйгээ ярих. 14 тэр бумыг идсэн нь үнэн шүү дээ. Бузар амьтан. Цол авсан нь бусдад сургамжтай шүү!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү