Нүүр хуудас Мэдээ Хүний эрхэнд ноцтой халдсан Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг шүүх буруутгажээ

Хүний эрхэнд ноцтой халдсан Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг шүүх буруутгажээ

Г.Болор-эрдэнэ
- 3 минут

Хойчийн буянд зориулан барьсан зулыг унтраахыг оролджээ

Захиргааны хэргийн шүүхээс 2018.08.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг Зөрчлийн тухай хуулийн 5.8.2 дугаар зүйлээр шийтгэжээ. Тус зүйл заалтад “...Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг 1,5 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар дурьддаг юм. Ж.Эрдэнэбат нь иргэн Б.Эрдэнэзулын 2018.07.23-ны өдөр эхлүүлсэн “49 хоног зул барих” арга хэмжээг зогсоохоор 2 өдрийн турш дарамталж албан бичиг илгээж, дүүргийнхээ цагдаа нарыг дайчилж эрхэнд нь ноцтой халдсан байна. Албан мэдэгдэлд “...хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоо, үгүй бол арга хэмжээ авна...”  хэмээжээ.

Ж.Эрдэнэбат Засаг даргынхаа суудлаас огцрох нөхцөл бүрдэнэ

Жагсаал цуглааныг хууль бусаар хязгаарлаж ардчилсан үндсэн хуулийн гол дэвшил болох үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг ийнхүү  харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад зөрчилд тооцуулж шалгуулах үүргийг шүүх хүлээлгэлээ. Өөрөөр хэлбэл шүүх “Зул асаах ёслолыг цуглаан гэж үзэх нь буруу байж” гэх дүгнэлтэд хүрсэн юм. Нэгэнт ийм шийдвэр гарсан учир Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээрт зааснаар Ж.Эрдэнэбатыг АТГ-т албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал үүсгэсэн гэж шалгуулж болох нөхцөл бүрдэх юм. Засаг даргын албан үүргээ хэрэгжүүлэхдээ зөрчилд холбогдсон байж болохгүй учир цаашлаад түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болох боломжтой учир иргэн Б.Эрдэнэзул холбогдох байгууллагуудад гомдлоо гаргахаар бэлтгэжээ.

Яагаад иргэн Б.Эрдэнэзулыг хөөх болов?

Иргэн Б.Эрдэнэзулын эхлүүлсэн энэхүү зул барих ерөөл нь хуулийн буруу зүйчлэлийн улмаас хохирсон иргэдийн хойчийн буяныг дааж байгаа шашны үйлээс гадна тусгай субьектийг хянан шалгах газар буюу прокурорын мөрдөн шалгах газрыг байгуулахыг шаардаж байгаа аж.  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хэлмэгдэгсдийн хөшөөний урд талбайд 2 өдрийн турш майхан бариад байтал 7 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчимд цагдаагийн хүчээр зул болон талийгаачдын зургуудыг хүчээр буулгажээ.  Нас барагсдын хойчийн буянд барьсан зулыг тасалж болдоггүй шашны үйл байдаг учир СБД-ийн нутаг дэвсгэр, УДЭТ-ын өмнөх Ю.Цэдэнбал агсны хөшөөний өмнө зул бариад ийнхүү 18 хонож байгаа аж. Б.Эрдэнэзул нь хуульч, улс төр судлалын чиглэлээр гадаадад өндөр боловсрол эзэмшсэн бөгөөд ардчиллын анхдагчдын нэг Д.Баасан ламын том охин юм. Түүнийг зул барьж эхэлсэн өдрөөс хойш олон зуун иргэн прокурорын мөрдөн шалгах газрыг байгуулахыг дэмжиж гарын үсгээ зурж байгаа бөгөөд тэдгээрийн дунд 13 настай талийгаач охины ар гэр, авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа шүүгчдийн хохирогчид, өмгөөлөгчид, хууль, шүүхийн байгууллагын олон зуун хохирогчид хандаж, бүртгэгджээ.

Б.Ариунтуул

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл суларсөөн. Ер нь итгэхээ больсон байгаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү