Нүүр хуудас Мэдээ "Бороо гоулд" ХХК галавын үеийн динозаврын олдворуудыг нууж байсныг илрүүллээ

"Бороо гоулд" ХХК галавын үеийн динозаврын олдворуудыг нууж байсныг илрүүллээ

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бороо гоулд” ХХК-ийн эзэмшлийн талбайд байрлах 100 гаруй контейнерээс хоёрхон контейнерт  8-р сарын 10-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж галавын үеийн динозаврын олдворууд байсныг олжээ. Тодруулбал динозаврын дунд чөмөгний 4 метр урт яс, арслан зааны 3 метр урт соёо, хирсний 2метр урт эвэрийг 40 тоннын контейнерээс гаргаж авсан байна. ЭЦГ-аас 2 эрэгтэй, 1 эмэгтэй ажилтан компанийн бүсэд нэвтэрч хашаанд байрлах 100 гаруй контейнеруудыг үргэлжлүүлэн нэгжих гэсэн боловч “Бороо гоулд” ХХК-ийн хамгаалалтын албаны эсэргүүцэлтэй тулгарчээ. Харуул хамгаалалтынхан эрүүгийн төлөөлөгчдийн өөдөөс хүч хэрэглэж нүүрэн тус газар нь өшиглөж гэмтээсэн бөгөөд хэл амаар доромжилж байснаас болж маргаан үүсч үлдсэн контейнеруудыг нээж чадаагүй байна. Түүгээр үл барам Эрүүгийн төлөөлөгчдийг нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаалтнууд утсаар дарамталж хөөж байжээ. Тиймээс үлдсэн контейнерт нь эртний нэн ховор олдвор,Чингис хааны онгонтой холбоотой эд зүйл, алт эрдэнэс гээд юу байсныг таамаглах аргагүй арга буюу буцсан байна. Цагдаагийн байгууллагад ирсэн эх сурвалжийн мэдээллээр тэдгээр контейнеруудад олон тооны олдвор байгаа тухай мэдээллэж байсан аж. Гэтэл “Бороо гоулд” ХХК-ийн хамгаалалтын албаныхан цагдаа нарт “... Чадал чинь хүрвэл онгойлго..” гэж хэлээд буцаажээ.  

Г.Болор-эрдэнэ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХүний амиар хөлжсөн “Хурд” группын Х.Чойжилсүрэнд хариуцлага тооцох хууль хяналтынхан байна уу?
Дараагийн нийтлэл Сүүлийн үед төмөр замд гэмтэл гарах нь ихсэж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

7 СЭТГЭГДЭЛ

  1. Төр засаг гэж байна уу хамгаалалтын албаны нөхөдөд зодуулдаг арчаагүй төрийн цагдаа нарыг яана вэ

    • Төр засагт ноёлон сууж хахтлаа идэж суугаа муу гөлөгнүүд төрийн цагдаа гэж нэр цол, эрх мэдэл өгч гэмт хэрэг илрүүл гэж явуулчихаад араас нь бөгсийг нь ухаж дарамт шахалт үзүүлж эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй учраас тэр муу хамгаалагч нар нэртэй хэдэн ядуу тархитай мангар харууд нь цагдаагийн ажилтан руу увиагүй зан гаргаж дайрч зүрхлэж бгаалдаа

    • Цагдаа нар арчаагүйдээ бишээ, иргэд өөрсдөө ухамсар дорой, халаас хоосон учираас бусдын эрхшээлд орж дагаж далдагнаж байнегаа байхгүй юу даа

  2. Бороо гоулд хэний хамгаалалтанд байдаг компани вэ???? Жинхэнээсээ даварсан новшнууд биана даа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү