Нүүр хуудас Мэдээ Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга Г-г гурван цаг харгисаар зодож хөнөөсөн гэв

Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга Г-г гурван цаг харгисаар зодож хөнөөсөн гэв

Tugmn
Tugmn, TUG.MN

Талийгаач Т.Гомбосүрэнг зодож байхад хэн ч тусламж үзүүлээгүй

Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг хөнөөсөн Б.Махбал нь архи хэтрүүлэн хэрэглэсэн учир хэрэг үйлдэгдсэний дараагаар шууд СБД-ийн эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн юм. Талийгаачийн цогцосыг шүүх эмнэлэгрүү хүргэсэн бөгөөд хэрэг үйлдэгдсэн газарт талийгаач Т.Гомбосүрэн болон Б.Махбал нарыг оролцуулаад нийт 3 албаны дарга 2 жолооч байжээ. Тэдгээрийн өгсөн мэдүүлгээр яллагдагч Б.Махбал нь талийгаачийг 3 цаг гаруй хугацаанд архины шил, хутга, сандал зэргийг ашиглан зодож, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн тухай ярьж, хэн нэгэн нь талийгаачид тусламж үзүүлэлгүй архи ууж халамцан сууж байсныг гэрчилжээ.   Хэвлэлд олонтаа гарч байгаачлан талийгаачийн бие хүнд нөхцөлд орж унасан байхад нь Б.Махбал нь “... босооч...” гэж өшиглөсөн тухай ч мэдүүлсэн байна.

Б.Махбалын энэхүү харгис үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1.2-т заасан онц харгис хэрцгийгээр бүлэглэн алах, мөн Эрүүгийн хуулийн 15.2 буюу бусдын амь насыг аюултай байдалд байхад тусламж үзүүлэх үүргээ биелүүлэлгүй хүний амь нас аврахыг оролдоогүй зэргээр зүйлчлэн шийтгэх нөхцөлтэй юм. Мөн хэрэг үйлдэгдэх үед байсан этгээдүүдэд ч дээрхи заалт хамааралтай.

 Зам, тээвэр хөгжлийн яамны албан ёсны вэб сайтаас талийгаачийн нэрийг аваагүй байна

 Цагдаагийн байгууллагын 102 дугаарт утсанд “Зам, тээвэр хөгжлийн яаманд үйлдэгдсэн хүн амины хэргийн мэдээлэл 2018.08.09-ны шөнө иржээ. Хэргийг “... хувийн таарамжгүй байдлаас үүсэлтэй...” гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр олон нийтэд нотолсон. Тэгвэл хэрэг гарсаар өдгөө 3 хонож байхад ЗТХЯ-ны албан ёсны вэб сайтаас “... http://mrtd.gov.mn/single/162 ...”  талийгаач Т.Гомбосүрэнгийн нэрийг аваагүй албан тушаалыг нь тодотгон нийтэд харуулсан хэвээр байна.

Талийгаач Т.Гомбосүрэн 1000 вагоны асуудлаас болж амиа алдсан уу?

 Талийгаач үнэхээр Б.Махбалтай ЦЕГ-ын хэвлэлийн мэргэжилтний нотолж байгаа шиг хувийн таарамжгүй харилцаатай байсан уу гэдгийг судлаад эхэлсэн. Сэлэнгэ аймгийн уугуул, хуульч өмгөөлөгч, мэргэжилтэй талийгаач Т.Гомбосүрэн нь яамандаа төдийгүй найз нөхдийн хүрээнд шударга нэртэй, эхнэр дөрвөн хүүхдийн хамтар амьдардаг байсан. Харин Б.Махбалыг хувийн соёл, зан байдлын харилцаа муутайгаас гадна талийгаачийг ажлаас халуулах бүхий л арга саамийг сүвэгчилж Төрийн нарийн бичгийн даргаа хүртэл заамдаж байсан гэх. Сүүлийн хэдэн сар ажлын чиг үүргийнхээ дагуу ОХУ-аас ашиглалтын хугацаа нь дууссан 1000 вагон оруулж ирсэн Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нарт холбогдох асуудлыг нухацтайгаар шалгаж байжээ. Түүнийг нас барсны маргааш нь Номт хадны зөрлөгт осол гараад амжсан. Одоогоор УБТЗ-аас шуурхайлан засаж байгаа юм.

У.Хүрэлсүх сайд аа! Ж.Бат-Эрдэнэ сайддаа хариуцлага тооцооч ээ!

Албаны дарга нар нь ажлын байрандаа архидан согтуурдагыг мэдэхгүй хэмээн өөрийн сахалт нүүрээ хамгаалаад үлдсэн сайд Ж.Бат-Эрдэнэ хэвлэлүүдэд ч ярилцлага өгөөд амжжээ. Монголд дарга нар нь нэгийгээ хутгалж хүн амины хэрэг гарсан яам ЗТХЯ-аас өөр байхгүй. Замын тээврийн салбарт өдөр тутам осол гардаг ч яаманд нь хүртэл осол гарлаа. Тиймээс салбарын сайдыг нь илээд өнгөрөөвөл шударга ёсонд харш байх аа У.Хүрэлсүх сайд аа.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх
ТҮГЭЭХ
Дараагийн нийтлэл Уран олборлож болох ч хаягдал нь монголчуудын үр удмыг сүйрүүлнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

44 СЭТГЭГДЭЛ

  1. Монголын төр ийм арчаагүй бөгс долоогч нараар бүрдүүлж мөнгө угааж байгаа нөхөдүүдийн үүр уурхай болоод удаж байна. Шудрага ёс төрд алга болсны жишээ

  2. Энэ бол монголын төр дампуурсны бодит уишээ мөн. Тэр ч байтугай улсын их хуралд ч ийм ес зүйн доголдолтой нөхөр бий. Монгол минь яана даа яана

  3. Зодох нь зодсонгэхдээ үхлийн шалтгаан нь зодуулаад унахдаа цементэн дээр унаж тархины хүнд гэмтэл авснаас болжээ. Иймээс махбал алаагүй учир хөнгөн шийтгэл аваад л хэргийг хаана . Мурийцах хүн байна уу.

  4. ийм хүмүүс яаманд ажиллах нөхцлийг бүрдүүлсэн гэх ерөнхийлөгч Баттулга тайлбар өгөөч Женко баттулга томилсон гээд байна аймшигтай монголын төрийн гутамшиг алуурчид төрд ажиллаж байна

  5. ийм хүмүүс яаманд ажиллах нөхцлийг бүрдүүлсэн гэх ерөнхийлөгч Баттулга тайлбар өгөөч Женко баттулга томилсон гээд байна аймшигтай монголын төрийн гутамшиг алуурчид төрд ажиллаж байна

  6. ийм хүмүүс яаманд ажиллах нөхцлийг бүрдүүлсэн гэх ерөнхийлөгч Баттулга тайлбар өгөөч Женко баттулга томилсон гээд байна аймшигтай монголын төрийн гутамшиг алуурчид төрд ажиллаж байна

  7. 3 цаг зодоогүй ч байж бол гэхдээ хүн үхчихээд байна зодуулаад үхчихсэн байна юу бичээд байгаа юм төрийн яаманд хүнийг зодож алж байна энэ нийгэм ч зөв яваад байгаа юм уу төрд хүртэл ийм аймшиггүй алуурчид ажиллаж байгааг ю угэж ойлгох вэ Женко баттулга гэж хүний үнэн төрх энэ биш биздээ

  8. Энэ алуурчин ямар заваан хогийн шаар вэ харах царайны алуурчин. Терийн албыг алуурчин, гэмт хэрэгтнvvдийн vvр болгохоо болиочээ.

  9. МАНАН үнэхээр аймаар шүү.... Их хурлын үүдэнд дээр нэгнийг нам цохин унагаж байсан шүү.... МАНАН аймаар...

  10. Монголын хяналт шалгалтын албаныханд мафийн гар хөл болж тэдний таашаалд нийцсэн дүгнэлт гаргаж өгөөд боломжийн амьдарах зам л байдаг.Ер нь бол хяналт шалгалтынхан тэгж амьдрах ёстой гэж хаана хаанаа ойлгодог тул хяналт шалгалт,мэргэжлийн хяналт, гааль, татварт орох гэж үхэн хатан зүтгэдэг. Харин шудрага ажилтнуудыг адлаж хэнч биш болгоод ажил албанаас нь шахан зайлуулдаг.Одоо бол алдаг болж байгаа юм байна. АН, МАН гэдэг нам бол зүгээр бидний толгой эргүүлсэн тоглоом.Хэрэг дээрээ энэ хоёр намын толгойлогчид, эрүүгийнхэн, хуулийнханаас бүрдсэн мафи монголчуудыг боолчилж байгаа.Үүнээс л салах ёстой.Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод айдсаа ялж энэ боолчлолын эсрэг босон авч хаях ёстой.

  11. Монголын хяналт шалгалтын албаныханд мафийн гар хөл болж тэдний таашаалд нийцсэн дүгнэлт гаргаж өгөөд боломжийн амьдарах зам л байдаг.Ер нь бол хяналт шалгалтынхан тэгж амьдрах ёстой гэж хаана хаанаа ойлгодог тул хяналт шалгалт,мэргэжлийн хяналт, гааль, татварт орох гэж үхэн хатан зүтгэдэг. Харин шудрага ажилтнуудыг адлаж хэнч биш болгоод ажил албанаас нь шахан зайлуулдаг.Одоо бол алдаг болж байгаа юм байна. АН, МАН гэдэг нам бол зүгээр бидний толгой эргүүлсэн тоглоом.Хэрэг дээрээ энэ хоёр намын толгойлогчид, эрүүгийнхэн, хуулийнханаас бүрдсэн мафи монголчуудыг боолчилж байгаа.Үүнээс л салах ёстой.Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод айдсаа ялж энэ боолчлолын эсрэг босон авч хаях ёстой.

  12. Энхболдын гар хөл тойрон хүрээлэгч уяач нэртэнгүүд бүх салбарт хот хөдөөгүй дүүрэн байнаа дандаа мэрэгжилийн бус нөхөдүүд яана даа

  13. Энхболдын гар хөл тойрон хүрээлэгч уяач нэртэнгүүд бүх салбарт хот хөдөөгүй дүүрэн байнаа дандаа мэрэгжилийн бус нөхөдүүд яана даа

  14. тэр аварч туслаагүй хамт байсан архичдыг бас барьж хорьж шалгах хэрэгтэй,хамгаалаагүй гэдэг чинь хамсаатан л байсан байна

  15. хүн амины хэрэг гарчихаад байхад өөрсдийгөө холбоогүй, албан тушаалаа өгч гавьяа байгууллаа гээд байгаа хүмүүсийг л шалгамаар юм. Залуучуудыг хатгаж хатгачихаад гэмгүй юм шиг улс төр хийгээд явж болж байгаа юм уу

  16. Үнэхээр төлөв, даруу, шударга төрийн албан хаагч байсан юм даа. 2018 оны 6 сард би хамт удирдлагын академийн магистрийн ангийг хамт дүүргэсэн юм. хайран залуу.

  17. 1000 вагоны асуудал, мөнгөний асуудал, жигжиднямаа цогтгэрэл нартай холбоотой нь тодорхой байна. энэ харгис алуурчин бас уяач гээ биз дээ, тэхээр цагдаа хүүхэн яагаад зурагтаар яаран энэ 2 хүний хувийн асуудал гээд хэдхэн цагийн дараа яриад зогсож байв. Олон хүний мөнгөтэй холбоотой асуудал энд байна. хайранзалуу, шударга ёсны төлөө хяналт шалгалт хийж байгаад амиа алдлаа. энэ бол төрийн дампуурал, авилгын сүлжээ тэсэрч байгаагийн илрэл. Алуурчинг бүх насаар нь хорих

  18. Нэг ч гэсэн лаларууд нь бие биенээ хороож байвал аштай юу. Харамсах юм юу ч байхгүй та бидний хоолноос хороосон бузар их зантай авилгач нар л нэг нь үхэж нөгөө нь шоронд орж бна. Баяртай мэдээ.

  19. Iim yos bus niigemd amidrach bna daa aimshigtai yumaa. Darga geheer l bogsiin doloij hold ni gishguulj bh ystoi bdag yum bhdaa. Hezee ene niigem eruul saruul boloh boldoo.

  20. Ямар муухай харгис хүмүүс гэхээрээ хүний нүүрийг нь хүн танихааргүй болтол толгой руу цохьсоор байгаад амь насыг бүрлэгдэг байнаа энэ нийгэм юу л болоод байнй даа

  21. Уяач нэртэй хоосон толгойтой гарууд хаа газраар дүүрэн болж дэ. Уяачид нэрээр муу бүхний сүлжээгээрээ холбогдчихоод бгаа нөхдүүддээ.

  22. хайран сайхан залуу Иймэрхүү малнуудыг өөрсдийг нь хамгийн хэрцгийгээр тамлах хэрэгтэй хийж бүтээсэн зүйл байгаа биш цаашдаа юу хийнэ гэж бүтээнэ гэж байлгаж байдгийн Ямар ч нинжин сэтгэл алга өөрт нь тэр хүний зовлонг мэдрүүлэх хэрэгтэй Балиар муу сайн юмнуууд Монголийн төрд ийм юмнууд байхаар яаж хэзээ Монгол Улс Хөгжиж сайхан болох юмбэээ Ёрөнхийлөгч Ёрөнхий сайд нар нь ажлаа хийлдээ хэдэн суудлын Бөглөөс болсон юмнууд Шудрага үнэний хойноос явсан хүмүүс ийм болж байна шдээ

  23. Засгийн газарт байгаа уяачдаа бүгдийг нь зайлуулаачээ.Муу юм хар мөртэй гэж осол аваар салахгүй нь дээ.

  24. iim zawaan yumnuudig daldruulachdee yasan ghere ingej hvnii saihan vr hvvhdvvdin etseg hani g ni alj bdg yum be yasan hvn gheere iim zerleg bdgin iim aluurchanguud bvh deed alban tushaal erh medelig gartaa atagtsan iim muuhai nigemd shudraga hvn bj bolku haltar heden tsaasni bulhaig ni shudragaar ilchelsen negniig zamaasaa zailuulah ni yu ch bish hvnii ami huurhiilultei ch bolson ve yumdaa yanaa

  25. iim zawaan yumnuudig daldruulachdee yasan ghere ingej hvnii saihan vr hvvhdvvdin etseg hani g ni alj bdg yum be yasan hvn gheere iim zerleg bdgin iim aluurchanguud bvh deed alban tushaal erh medelig gartaa atagtsan iim muuhai nigemd shudraga hvn bj bolku haltar heden tsaasni bulhaig ni shudragaar ilchelsen negniig zamaasaa zailuulah ni yu ch bish hvnii ami huurhiilultei ch bolson ve yumdaa yanaa

  26. Монголын хяналт шалгалтын албаныханд мафийн гар хөл болж тэдний таашаалд нийцсэн дүгнэлт гаргаж өгөөд боломжийн амьдарах зам л байдаг.Ер нь бол хяналт шалгалтынхан тэгж амьдрах ёстой гэж хаана хаанаа ойлгодог тул хяналт шалгалт,мэргэжлийн хяналт, гааль, татварт орох гэж үхэн хатан зүтгэдэг. Харин шудрага ажилтнуудыг адлаж хэнч биш болгоод ажил албанаас нь шахан зайлуулдаг.Одоо бол алдаг болж байгаа юм байна. АН, МАН гэдэг нам бол зүгээр бидний толгой эргүүлсэн тоглоом.Хэрэг дээрээ энэ хоёр намын толгойлогчид, эрүүгийнхэн, хуулийнханаас бүрдсэн мафи монголчуудыг боолчилж байгаа.Үүнээс л салах ёстой.Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод айдсаа ялж энэ боолчлолын эсрэг босон авч хаях ёстой.

  27. Монголын хяналт шалгалтын албаныханд мафийн гар хөл болж тэдний таашаалд нийцсэн дүгнэлт гаргаж өгөөд боломжийн амьдарах зам л байдаг.Ер нь бол хяналт шалгалтынхан тэгж амьдрах ёстой гэж хаана хаанаа ойлгодог тул хяналт шалгалт,мэргэжлийн хяналт, гааль, татварт орох гэж үхэн хатан зүтгэдэг. Харин шудрага ажилтнуудыг адлаж хэнч биш болгоод ажил албанаас нь шахан зайлуулдаг.Одоо бол алдаг болж байгаа юм байна. АН, МАН гэдэг нам бол зүгээр бидний толгой эргүүлсэн тоглоом.Хэрэг дээрээ энэ хоёр намын толгойлогчид, эрүүгийнхэн, хуулийнханаас бүрдсэн мафи монголчуудыг боолчилж байгаа.Үүнээс л салах ёстой.Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод айдсаа ялж энэ боолчлолын эсрэг босон авч хаях ёстой.

  28. Монголын хяналт шалгалтын албаныханд мафийн гар хөл болж тэдний таашаалд нийцсэн дүгнэлт гаргаж өгөөд боломжийн амьдарах зам л байдаг.Ер нь бол хяналт шалгалтынхан тэгж амьдрах ёстой гэж хаана хаанаа ойлгодог тул хяналт шалгалт,мэргэжлийн хяналт, гааль, татварт орох гэж үхэн хатан зүтгэдэг. Харин шудрага ажилтнуудыг адлаж хэнч биш болгоод ажил албанаас нь шахан зайлуулдаг.Одоо бол алдаг болж байгаа юм байна. АН, МАН гэдэг нам бол зүгээр бидний толгой эргүүлсэн тоглоом.Хэрэг дээрээ энэ хоёр намын толгойлогчид, эрүүгийнхэн, хуулийнханаас бүрдсэн мафи монголчуудыг боолчилж байгаа.Үүнээс л салах ёстой.Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод айдсаа ялж энэ боолчлолын эсрэг босон авч хаях ёстой.

  29. Битгий худлаа хэтрүүл.Ор үндэсгүй худал юм бичиж хандалтаа ихэсгэх гэсэн ядарсан арга.Хүний амь хохирсон хүнд тохиолдсон гай зовлонгоор ашиг олох гэж ичүүргүй байхаа боль

  30. Битгий худлаа хэтрүүл.Ор үндэсгүй худал юм бичиж хандалтаа ихэсгэх гэсэн ядарсан арга.Хүний амь хохирсон хүнд тохиолдсон гай зовлонгоор ашиг олох гэж ичүүргүй байхаа боль

  31. Хэтрүүлэн худал мэдээлэл бичихээ болих хэрэгтэй.3 цаг гаран зодоод гэж шал худлаа.Ингэж бас худлаа бичиж болохгүй ээ.Хүний зовлон үхлээр ингэж мөнгө олох гэж хандалтаа ихэсгэх явуургүй байдал ч хол явахгүйээ.Хүн чанаргүй хогийн хүмүүс их бнаа.

  32. Энэ их сонин сайте аа. Дандаа унэн худал нь мэдэгдэхгуй сорог хар бараан мэдээлэл тавьж хумуусийг турхирч байхын. Шалгадаг газар нь шалгаж л байгаа ш дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү