УБТЗ ХНН-ын дарга Г.Ганболдын гэр бүлийн мафи буюу төмөр замын авлигын томилгоо

hi

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс Төмөр замчдын мэдээллийг Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх, УИХ-н 65 гишүүдийн сонорт хүргэж мэдэгдэл хийлээ. Үүнд:
Г.Ганболд ба түүний ахан дүүс, найз нөхдийн баг УБТЗ-д үүрлэсэн тухай дурьджээ.

Г. Ганболд ба түүний ах дүүс нарын багийг жагсаавал:
1. н.Мөнхбат – Санхүү албаны хэлтсийн дарга /одоогийн эхнэр/ 
2. Г.Ганболор – Хангамжийн инженер /төрсөн дүү/ 
3. Г.Ганзориг – Хөдөлгөөний албаны даргын жолооч /төрсөн дүү/
4. н.Алтанцэцэг – Зүүн хараа өртөөний хүний нөөцийн менежер /эхнэрийн дүү/
5. Г.Батзориг – Ачаа тээврийн хэлтсийн дарга /Г.Ганболдын эхнэрийн хамаатан/
6. Г.Ганбат – УБТЗ-н эмнэлгийн эмч / төрсөн дүү/ 
7. Н.Бямбасүрэн – Замын-Үүд өртөөний дарга / бизнесийн найз/
8. Ц.Лувсан – Хөдөлгөөний албаны дарга /дотны найз/
9. н.Баярсайхан – Дарханы Зангилгааны дарга /УБТЗ-д 40 саяас дээш төгрөгийн хохирол 2 удаа учруулсан ч дээш дэвшсэн бизнесийн найз/
10. Г.Гантуяа - Дарханы ачаа хариуцсан орлогч дарга /Ганболдын нууц амраг гэж төмөр замчдад нэршсэн/ 
11. О.Батцэрэн – Хангамжийн албаны дарга /бизнесийн найз/
12. Д.Батмөнх – ачаа тээврийн орлогч дарга /хамтарсан бизнес эрхлэгч найз/
13. Д.Энх-Амгалан - Удирдлагын албаны ерөнхий нягтлан бодогч / Г.Ганболдын эхнэрийн найз/
14. Ч.Гартаам – Холбооны албаны дарга/ дотны найз бас Гартаамын эхнэр Довзодмаа – хүний нөөцийн албаны инженер/
15. Д.Минжмаа – УБТЗ-ын хуулийн албанд орон тоо байхгүй байхад нэмж авсан хуулийн албаны орлогч дарга 
16. Д.Нарантуяа – Зорчигч тээврийн албаны дарга /БНХАУ-ын Эрээн хотод хувийн касс ажиллуудаг / Д.Жигжиднямаа, Г.Ганболд нарын хамтын бизнес эрхлэгч, зорчигч бүрээс 7000 төгрөг завшдаг гэх/ түүний хүргэн Амарсанаа, охин Уянга бас УБТЗ ХНН-т ажилладаг.
17. н.Амгалан – Зүтгүүр хариуцсан замын орлогч / улсын төмөр замаар хувийн ачаагаа шуурхай явуулдаг бизнесийн найзууд/...  гээд тасралтгүй үргэлжилнэ. Тэгэхээр УБТЗ ХНН нь Төрийн өмчит алба уу? Төрөл садан найз нөхдийн хамтарсан компани уу гэдгийг ялган үзэж онцгой анхаарна уу?  ... гэжээ.

 

Хаха 2 0 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 8