Нүүр хуудас Мэдээ УИХ-ын гишүүн Ц.Гарамжав буюу эх орны эсрэг урвалт

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав буюу эх орны эсрэг урвалт

Г.Болор-эрдэнэ
- 2 минут

УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга гэхээр олон нийтээс сонгогдсон эх оронч сэтгэлтэн мэт хүн бүрт ойлгогддог. Гэтэл "Монполимет” ХХК-ийн удирдлага УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Туул” гол дотор таван давхар барилгатай дүйцэхүйц өндөртэй алт ухдаг машинаар туул голын сав газрыг төнхөж нийслэлчүүдийн ундны эх үүсвэрт аюул заналхийл учруулж байна.

Ц.Гарамжав гэгч нь чухам хэн бэ?

Нэн түрүүнд монгол орны алтны нөөц бүхий байршлыг бүрэн судалсан хүн гэж болно. Тэрээр 1992 он хүртэл алтны хайгуулыг дагнасан геологийн ажил хийдэг байсан нь “Монполимет” ХХК-ийг байгуулах эх үндэс болсон юм. Тус компани нь уул уурхайн салбарт тасралтгүй 25 жил ажиллахдаа Монгол орны алт бүхий сор болсон газруудыг төнхсөн. Ингэж  өнөөдрийн өндөрлөгт хүрч УИХ-ын гишүүн болсон гэхэд үгүй гэх хүн Монголчууд дунд байхгүй.

Хамгийн ичмээр нь үндэсний баялаг бүтээгч, мэргэжлийн уул уурхайн салбарын 13 удаагийн тэргүүний нөхөн сэргээгч хариуцлагатай хамт олон гэх цол гуншингийн эзэн аж. Өөрсдөөсөө ичмээр үнэн нь гэвэл мэдсээр байж туул голд дахин сэргээгдэх боломжгүй нөхцөл үүсгэсэн гэх. Урт нэртэй хуулинд голоос таван метр зайд уул уурхайн ажиллагаа явуулахыг хориглодог. Үүнийг Ц.Гарамжав гишүүн сайн мэднэ. Ийн ухаж байгаа нь нүдээ зоосоор даруулсан байгаль орчныг огт боддоггүй хайхардаггүй нэгэн гэдгийг нь шууд илтгэж болохоор. Түүний нэг арга заль нь алтан хөрст Заамарын газар нутгийг сүйтгэчхээд Алтан дорнод руу бурууг нь  чиглүүлж Монполимет ХХК-иа чимээгүйхэн ажиллуулсаар байгааг нутгийн иргэд илчилсээр. Нутаг заагдан хөөгдсөөр эцэстээ малаа бэлчээх эрүүл газаргүй болсон Заамарчууд удаа дараа хэвлэлийн бага хурал хийсэн ч хөрөнгө чинээ, эрх мэдэлтэй Ц.Гарамжавыг үл дийлсээр өнөөдөртэй золгов.

Түүний арга залиудыг тоочоод барамгүй бөгөөд зах зухаас нь дэлгэвэл Монгол банкны Эрсдэлийн сангаас "Монполимет” ХХК-ийнхаа өр гэгдэх 882 сая төгрөг, 3.9 сая ам.долларыг хаалгуулах гэж УИХ-д орсон тухай олон нийт ярих аж. Ц.Гарамжавын улс төрч хүнд байхааргүй тун муухай үйлдлийг 2016.12.21-ний өдөр хийжээ. Улсын төсвийн орлого тасалдаж дампуурал зарлахдаа тулаад байхад өөрийн “Монполимет” ХХК-ийн ажлын байрны төлбөрийг 100% чөлөөлүүлэх тогтоолыг Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлүүлж чадсан. Түүний энэ үйлдэл нь хэд хэдэн хуулийг ноцтой зөрчжээ. Тодруулбал: "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 710 ажилтан, "Монголын алт" ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн буюу дээрхи хоёр компани нэг ажилтан бүрт сард 480.000 төгрөгийн цалинг /Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн/ чөлөөлжээ. Үүнийг жилийн хугацаагаар тооцвол 4.089.600.000 /Дөрвөн тэрбум/ төгрөг улсын төсөвт оролгүй УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын халаасанд үлдсэн юм. Ийм үйлдэл гаргадаг УИХ-ыг СХД-ийнхэн сонгосон бөгөөд тойргийн иргэдтэйгээ сонгуулиас хойш уулзаагүй бараа сүр нь барагтай харагддаггүй гэх юм билээ.

Хаха 3 2 Таалагдсан 2 Гунигтай 30 Нүдний булай 7 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлИмпортын зайрмаг эрсдэлтэй
Дараагийн нийтлэл Цэцэрлэгийн бүртгэл явагдаж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

31 СЭТГЭГДЭЛ

  1. Заваан хүн бэ. Толгойгоороо бус олгойгоороо гарсан хүн яалаа гэж ажил хийх вэ. УЛСЫН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГӨӨР ӨР ЗЭЭЛЭЭ ТӨЛҮҮЛЖ БАЙГАА ЗАВААН АВГАЙГ ӨМӨАРЧ БАЙГАА ХҮМҮҮС ХАМСААТАН НЬ ЮМУУ УЛ ДОЛООЖ УГААДАС УУГЧ НАР НЬ. ЖДҮС-н мөнгө гэж жижиг яриагаар олныг сатааруулж байгаад ард нь бүр аймар зээлээ төлүүлж байна гэж ойлголоо

  2. Энэ бол ойлгомжтой. Ард түмэн чинь гүжир гүтгэлэг, худал хуурмагийг ялгана шүү. Хийсэн бүтээсэнийг нь хар. Хогийн санаагаа тат!!!

  3. Драг гэх 3-5 давхар байшингийн өндөртэй төхөөрөмжийн талаар товч бичье. Энэ төхөөрөмж нь голын усны төв хэсэгт байрлаад аажмаар урсгал сөрж явдаг угаах үйлдвэр юм. Ингэж явахдаа өмнөө болон 2 хажуугийн элс хайргийг хаман авч дундуураа усны урсгал ашиглан гулсуулж гаргах ба энэ үед хамгийн хүнд метал болох алтыг тунгаан авч үлддэг, нэг ёсны усанд хөвөгч алт угаах үйлдвэр юм. Энэ аргаар голын усны ёроолын элсэнд байгаа алтыг бүрэн хэмжээгээр авч чаддаг гайхамшигтай эд юм. Драг нь том бага олон янз байх ба Оросын томоохон гол мөрнүүд болон Америк, Ази, Африкийн олон улс орон ашиглаж гол мөрний усан доорх алтыг олон жилийн турш ашигласаар ирсэн байдаг.

  4. Энэбишийн дэвсгэр байсан шудам төрөлт ганц бие бирд болсон аьгай. энэ эмгэнийг хэн тоохов дээ. өөхөх бөгсөлчихөөд аахилж уухилаад их л муухай харагдах хөгшин бна лээ. аутизмтэй хүүхэд гаргасан чөтгөр

    • Балиар хүн бэ. Энэбиш даргын найз хүүхэн байсан тэр үедээ хамагт эзэн суух нүхээ малтсан гэж ярьдаг юм бнлэ.ТОЛГОЙГООРОО БИШ ОЛГОЙГООРОО ТӨРД ГАРСАН ХҮН ЯАЖ Ч СЭТГЭЛ ГАРГАХ БИЛЭЭ ДЭЭ. БАЙГАЛ ДЭЛХИЙ ЭЭЖ ГОМДОЖ ХИЛЭГНЭНЭДЭЭ

  5. Ene omoorood bga xumuus baigal orchin suitgesen bxd xun ju gej gutgej muugaar xelexev de.Mash ix zalitai avgai jm.Lus nudguu uchir udmaar n xaraadag geseen.udaxgui biz

  6. Ажил хийж үзээгүй байж ажил хийсэн ,хийдэг хүнийг бүү оролд. Хийсэн ажлыг нь би очиж үзсэн. Тэр Драг гэдэг машин чинь голд явдаггүй юм.Юм уншицгаал даа. Толгойдоо мэдлэггүй байж битгий илүү дутуу юм ярьж бай!Тэр Заамарын Монполиметын ажиллаж байгаа газар дээр нь очиж үзчихээд ,юу хийснийг нь харчихаад олон долоон юм ярьж, бичиж байл даа.Ажил хийдэг хүн алдаа гаргадаг юм шүү. Ажил хийдэггүй, хийж чадахч үгүй дуракууд өндөг шиг байдаг юм шүү! Гарамжав бол худалдаа хийдэггүй, хүн тэжээдэг хүн шүү!

  7. Батбаяр өмгөөлөгч та баримттай зүйл сайтад бичнэ үү. Ёс зүй хууль ёс танд сануулах илүүц. Шүүх дээр уулзах уу даа. Санаатай гүтгэж болохгүй. Заамарын хөндийд 125 Лиценз там болгосонг мэдсээр байж шантааж хийх шаардлага үгүй шүү

  8. Батбаяр өмгөөлөгч та баримттай зүйл сайтад бичнэ үү. Ёс зүй хууль ёс танд сануулах илүүц. Шүүх дээр уулзах уу даа. Санаатай гүтгэж болохгүй. Заамарын хөндийд 125 Лиценз там болгосонг мэдсээр байж шантааж хийх шаардлага үгүй шүү

  9. Монголын эрчүүдийн хийж чадаагүйг хийж, хөгжлийн хүнд ачааг дааж яваа эмэгтэй. Манай улсад Монполимет шиг 100 хувь өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийж, жишиг тогтоосон нэг ч компани байхгүй гэдгийг салбарын мэргэжлийн хүний хувьд ам бардам хэлье.

  10. Ажил хийж хөлсөө дуслуулж үзээгүй, залхуу, цадиггүй, хүмүүсийн талхны мөнгөө олох гэсэн хөөрхийлөлтэй арга л байна. Үнэхээр л эх орондоо хайртай юм бол туул голыг ширгээгээд байгаа жинхэнэ эздийн талаар яагаад дуугарахгүй байна вэ?

  11. Hrnch mongoliin ediin zasagt huwi nemree oruulj olon zuun ajliin bair bii bolgoj niimiin hariutslagaa uhamasarlan ajilaj bga eh hund ataarhah hereggue

  12. Хүнд харагдахуйц хийсэн юмтай, өчнөөн хүнийг цалинжуулаад явж байгаа компани бол Монполимет, Монцемент шүү! Сонгууль арай ч болоогүй л баймаар, ингэж нэг хүн дайрах зорилт байна даа! МАН-нхан өөрсдөө төлбөртэй бичүүлээд байгаа юм болов уу?

  13. Сумъяабазар Уул уурхайн сайд болсон болохоор одоо яаж ч чадахгүй учир нь. Сумъяабазарын спонсор нь.

  14. МАНынхан хүнийг яг л хэрэгтэй газар нь тавьж чадах юм аа.Очиж очиж байгал сүйтгэгчийг БОХААн байнгын хорооны дарга шүү.Нэртэйгээр нь БОАЖЯы сайд болгочихгүй дээ:Одоо үнэхээр эх оронч гишүүд байдаг бол,үнэхээр шударга шүүх хууль монголд байгаа бол Гарамжав мэт нь УИХд биш сонсголонд л байх ёстой даанч МАНайд үзээд буцаагаад өгье гэсэн ч байхгүй л дээ

  15. Harvaas l hudlaa ineesen I zalitai bairiin tsarai muutai avgai shuu dee ard tumen iim muusain umand doromjluulaal baihiin orovdmoor ch um shig.

  16. Улс луйвардаж өөрөө баяжих дуртай ийм нөхдийг төрийн хуулиар хатуу шийтгэж буудвал тааранаю

  17. Монголчууд минь дээ "МАН-ын ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ, АВИЛГАЧ"-даар ДАРЛУУЛЖ БАЙХ ЗАЯА, ТАВИЛАНТАЙ ГЭЖ ҮҮ... ТЭНД ЧИНЬ ГОЛДУУ "ДОТОР" хүмүүс юм биш үү... БОСЦОГООЁ ДОО...

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү