Нүүр хуудас Мэдээ З.Баянсэлэнгийг шүүхээс 1 тэрбум төгрөгийг хувьдаа завшсаныг тогтоолоо

З.Баянсэлэнгийг шүүхээс 1 тэрбум төгрөгийг хувьдаа завшсаныг тогтоолоо

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ улсаас 1 тэрбум төгрөг завшсанаа хүлээн зөвшөөрч шүүхээс ялын хэмжээг бууруулж торгох ял болгож өгнө үү гэж хүссэн учраас шүүх түүнд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдууллаа. Шүүх хурал  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдөр үргэлжилж өнөөдөр /2018.08.21/ 14 цагаас өндөрлөсөн юм. З.Баянсэлэнгийг Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн үзэж 223 ахмад настнуудыг дулаан орон сууцанд өвөлжүүлэх 1 жилийн түрээсийн мөнгө болох 980 сая төгрөгийг буцаан төлж улсыг хохиролгүй болгох, “Бэрэн групп” ХХК-д улсаас олгосон 15 тэрбум төгрөгийг буцааж өгөхийг тогтоолд үүрэгдэв. З.Баянсэлэнгэд шүүхээс гаргасан дээрхи тогтоолыг давж заалдах 15 хоногийн хугацаа байгаа ч тэрээр шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээсэн учир шүүх энэрэнгүй хандаж түүнд хорих ял бус торгох ялыг оногдуулсан юм.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн 3 тэрбум төгрөгний өртөгөөр баригдсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр дур мэдэн шууд сонгон авч хувьдаа завшсан нь нэгэнт тогтоогдсон учир З.Баянсэлэнгэ 30 орчим сая төгрөгөөр торгуулна гэсэн үг юм. Шүүх хурлын дараагаар шүүгдэгч олон нийт үйлчлүүлдэг хаалгаар бус шүүхийн арын хаалгаар гарсан нь шүүх албан тушаалтай байсан хүмүүст хөнгөн ял оногдуулж, өөр хаалгаар үйлчилдэг болохыг харууллаа.

МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ нь өмнө нь хорих байгууллагад эмчээр ажилладаг байсан бөгөөд банкинд зээлтэй цор ганц гишүүн гэдгээ олон нийтэд шууд дэлгэж байсан нь ийнхүү төрийн өмчийг хувьдаа завшихад хүргэсэн байж болох.Тэрээр МАХН-аас албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шийтгэгдэж байгаа анхны гишүүн биш бөгөөд өмнө нь Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба онц их хэмжээний буюу 500 сая төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих ял оногдуулсан юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

6 СЭТГЭГДЭЛ

  1. Буруугаа хүлээгээд торгуулаад өнгөрдөг байж. Бусдад сайхан жишээ болж байна. Буруугаа хүлээсэн хүн бүхэн торгуулаад өнгөрдөг бол сайхан

  2. Баянсэлэнгэ тэрбум хуссан бол 9 саяар шийтгүүллээ юу 60 тэрбумын хэргийг мартагнуулж манантуулах гэсэн улс тѳр бизнесийн МАНАН бүлэглэлийн даалгавараар МАХН -ын эсрэг хийж байгаа улстѳрийн шоу жүжиг . Энэ хэргийг уул нь бол Сайханбилэгийн танхим л багаараа шийдсэн тѳсѳл ш дээ тѳслийн мѳнгѳ Баянсэлэнгийн дансанд орно гэж юу байхав 123 ахмадуудад тѳслийн журмын дагуу байр олгосон нь юу нь буруу гэж . Шүүх энэ асуудлыг хурдтайгаар шүүрч авч хэлэлцээд л хор найруулж байхаар 60 тэрбумыг шалгаач Энхболд албан бичгээр уучлал гуйгаал боллоо юу ѳѳрѳѳ ч гуйгаагүй нѳгѳѳ ард түмэн цагаан цаас гэж заадаг сургагч нарынх нь шийдвэр биз . Албан үүргээ гүйцэтгэж яваал алуусан 4 хүүхэдтэй тѳрийн алба хаагчийн асуудлыг шийдээч оффшорт байгаа мѳнгийг оруулж ирээч. ХАРААТ ШҮҮХИЙН ШУДАРГА БУС ШИЙДВЭРЭЭР ХИЙСЭН ХЭЛМЭГДҮҮОЭЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГАА ГЭДГИЙГ САНАЖ УХААРААЧ

  3. Баянсэлэнгэ тэрбум хуссан бол 9 саяар шийтгүүллээ юу 60 тэрбумын хэргийг мартагнуулж манантуулах гэсэн улс тѳр бизнесийн МАНАН бүлэглэлийн даалгавараар МАХН -ын эсрэг хийж байгаа улстѳрийн шоу жүжиг . Энэ хэргийг уул нь бол Сайханбилэгийн танхим л багаараа шийдсэн тѳсѳл ш дээ тѳслийн мѳнгѳ Баянсэлэнгийн дансанд орно гэж юу байхав 123 ахмадуудад тѳслийн журмын дагуу байр олгосон нь юу нь буруу гэж . Шүүх энэ асуудлыг хурдтайгаар шүүрч авч хэлэлцээд л хор найруулж байхаар 60 тэрбумыг шалгаач Энхболд албан бичгээр уучлал гуйгаал боллоо юу ѳѳрѳѳ ч гуйгаагүй нѳгѳѳ ард түмэн цагаан цаас гэж заадаг сургагч нарынх нь шийдвэр биз . Албан үүргээ гүйцэтгэж яваал алуусан 4 хүүхэдтэй тѳрийн алба хаагчийн асуудлыг шийдээч оффшорт байгаа мѳнгийг оруулж ирээч. ХАРААТ ШҮҮХИЙН ШУДАРГА БУС ШИЙДВЭРЭЭР ХИЙСЭН ХЭЛМЭГДҮҮОЭЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГАА ГЭДГИЙГ САНАЖ УХААРААЧ

  4. Shuhees 1 terbum zavshsan yumuu ug ni 1 terbum tugrug zavshsaniig shuuh baiguullaga togtooloo geh baisnuu kk yuch helhevdee turulh heleeree zuv bichij chadahgui

  5. Zvgeer l bvh hurungiig n huraagaad ulsiin orlogo bolgo,uuriin tsaazal esvel bvh nasaar n hori,horihod oedolchin bolog zailuul. ATEGazar ajilaa shudraga hiigeechee,zohih huuliihan baiguulaguuddan shiljvvleed zohih hvrteh estoi yumiig n vrvvleed,edleh eostoi yaliig n edlvvleechee ail yum bolgono edgeer luivarchinguudiin tolgoig n ileh gesiin. Muu sain yumnuud uls oron ard tvmniig mini bvvr doroljloj guitslee arai heternee ,,,, Hervee bi bsan bol ard tvmniihee umnu hurungiin huraagaad,bvh niitiin umnu gesgeen busad dani dohio,sanamj bolhoor guitsed arga hemjee tootsoh heregtei shte.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү