Нүүр хуудас Мэдээ Ирэх даваа гаригаас сургууль цэцэрлэгүүд хэвийн ажиллана

Ирэх даваа гаригаас сургууль цэцэрлэгүүд хэвийн ажиллана

Ариунтуул

     Багш нарын ажил хаялт өнөөдөр албан ёсоор зогслоо. Есдүгээр сарын 3-наас хойш үргэлжилсэн ажил хаялтын асуудлыг БСШУСЯ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцсээр ийнхүү есдүгээр сарын 17-ны Даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдахаар тохиролцов. Ажил аялт зосох хэдий ч хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулахаа ярилцах бөгөөд өнөөдөр цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр юм. Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан. Гэхдээ бид 20-иос доошгүй хувиар нэмэх дээр тохиролцоонд хүрлээ" гэлээ.

Хичээл хэрхэн нөхөхийг шийдвэрлээгүй байна


"2018-2019 оны хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэн хичээлээ бататгах байсан. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл янз бүрийн хугацаагаар тасалдсан. Тиймээс яамны зүгээс Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын боловсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байна.

Багш нарын зүгээс нийтлэг байдлаар тавьсан саналын нэг болох 2014 онд Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн. Уг зөрүүг арилгах 2018 онд багтааж арилгах асуудлыг Сангийн яамныхан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийн гарын үсгийг баталгаажуулсны дараа буюу  ирэх даваа гарагаас ажил хаялтаа зогсоох хэлцэлд хүрэв.  Хэлэлцээрийн дараагаар өнөөдөр Нийслэлд 12 сургууль, гурван цэцэрлэг ажил хаялтаа зогсоосон байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБагш нар Засгын газард шаардлага хүргүүлж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү