Нүүр хуудас Мэдээ “Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчирхийлжээ

“Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэл насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчирхийлжээ

Г.Болор-эрдэнэ
- 3 минут

Монголын хип хоп урлагийн төлөөлөл “Опозит” хамтлагийн дуучин, өдгөө 30 гаруй настай Г.Энэрэл нь “Б” гэгч 12 дугаар ангийн сурагч охиныг15 настайгаас нь эхлэн удаа дараа хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдсэн асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна.  Хохирогч 2017 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр фэйсбүүкээр Г.Энэрэлтэй танилцжээ. Улмаар хохирогч охинд дурласан гэж итгүүлж 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 дугаар хороололд байрлах өөрийн гэртээ аваачиж хүсээгүй байхад нь хүчээр бэлгийн харилцаанд оржээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа хүчирхийлсэн. 2017 оны 09 дүгээр сард хохирогчийн гэрийн орчимд байрлах орон сууцны орцонд дахин хүчирхийлсэн бол 2017 оны 11 сард гэртээ хуурч мэхлэн авчрахдаа хар тамхи хүчээр татуулж “... үүнийг хэрэглэвэл хайр сэтгэлийн баталгаа болно...” хэмээн үнэмшүүлж  хэд хэд соруулмагцаа дахин хүчирхийлж гэрээсээ гаргалгүй 2 хонуулж хорьсон байна. Энэ үед хохирогчийн гэр эзгүй ээж нь орон нутагт ажлаар явж байсныг Г.Энэрэл олж мэдсэн байсан учир охиныг эзэмдэх сэдэл төрсөн аж.  Хэсэг хугацааны дараа Г.Энэрэлийн гэмт үйлдэл хийх сэдэл дахин хөдөлж 2018 оны 01 дүгээр сард охины хичээл тарах үеийг отож байгаад сургууль орчмоос нь авч явахдаа “... ангийн хүүхдүүд дунд чинь чамайг надтай унтсан гэж тараана...” хэмээн сүрдүүлжээ. Ингээд мөн л гэртээ авч ирээд 9 хоногийн турш хүчирхийлсэн байна. Тухайн үед охин зугтах гэсэн боловч гар утас, хувцас, гутал зэрэг эд зүйлсийг нь нууж гарах аргагүй болгожээ. Олон хоног ор сураггүй болсон охиноо эх нь хайж СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж эрэн сурвалжилсан боловч охин гэртээ ирснээр хайх ажиллагааг зогсоожээ. Уг гэмт хэргийн учрыг гадарласан СБД-ийн прокурор Н.Мөнгөнсүх хаагдсан өргөдөлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн аж. Хэргийг шалгах үүргийг мөрдөгч н. Анарт өгсөн ч хохирогчдыг эрх зүйн боловсролгүйг анзаарсан тэрээр хэргийг 6 сарын хугацаанд шалгалгүй, хойш тавьж ямар ч ажиллагаа хийлгүй хохирогчдыг залхааж, охиныг “өөр нүдээр” харж эхэлжээ. Мөрдөгчийн энэ үйлдлийг хохирогч, түүний ээж нь “...мөрдөгч хэргийг хэрэгсэхгүй болгох эгзэгтэй цаг үеийг хүлээж байсан....Г.Энэрлээс авилга авсан...” хэмээн хардаж байгаагаа хэлж байлаа. Хэрэг удааширч байцаагч хүнд суртал гаргаж байсан энэ хугацаанд 2018 оны 09 дүгээр сард буюу 7 хоногийн өмнө Г.Энэрэл нь охиныг хичээлээсээ тараад явж байх үед нь гэнэдүүлэн барьж аваад дахин хүчирхийлжээ. Болж байгаа хэрэг явдлыг анзаарсан хүчирхийлэгч  Г.Энэрэлийн найз бүсгүй гэх н.Хулан гэгч нь хохирогч охины амь нас эрүүл мэндийг хөнөөх, гэмтээхээр өдөр шөнөгүй заналхийлж, сүрдүүлж эхэлсэн төдийгүй нэг удаа зэрлэгээр зодож байхад нь хүмүүс ирж салгасан байна. Хэргийг шалгах үүрэгтэй н.Анар мөрдөгч хохирогч охиныг 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр буюу өчигдөр орой гэнэт дуудаж “... чи Г.Энэрэлтэй хурьцал үлдээгүй гэж мэдүүлэг өг...хэргийг хаая...”  гэж ээжтэй нь цуг суулгаад дарамталжээ. Энэ хугацаанд хохирогч нь гэмт этгээд Г.Энэрэлээс бэлгийн замын олон төрлийн халдварт өвчин авсан болох нь эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болсон байхад мөрдөгч н.Анар нь шүүх эмнэлгийн шинжээч томилохоос татгалзаж гэмт этгээдэд ял завших боломж олгоод дахин гэмт хэрэг үйлдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Хохирогч охин удаа дараа үйлдэгдэж байгаа уг гэмт хэрэгтэй холбоотойгоор сэтгэлзүйн дарамтанд орж амиа хорлох тухай бодол болж хичээлдээ ч явах дур сонирхолгүй болжээ. “...Цагдаад хандаад ч тусыг эс олов...харин ч улам ихээр хохирч байна...одоо амиа хорлох л үлдлээ...” гэж мэгшин уйлах нь хэн хүний өрөвдөх сэтгэлийг төрүүлэхээр байв.

Хуулийн байгууллагаас тусламж хүссэн хохирогч охинд төрийн цагдаа төмөр нударгаа харуулснаар хэргийг мухардалд оруулж, амьдралд дөнгөж хөл тавьж буй жоохон охиныг цөхрөл гомдолд хүргэж, цагдааг үзэн ядах сэтгэлийг бий болгожээ. “Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэлийн дээрхи үйлдлүүд нь эрүүгийн хуулийн хүсэл зоригийн эсрэг хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, бэлгийн замын халдварт өвчин халдаах, хүүхдийг тэнүүчлэл мансууралд хүргэх, хар тамхи хэрэглэх гэсэн 5 зүйлээр зүйлчилэгдэх хүнд гэмт хэрэг аж. Түүнчлэн 30 нас гарч яваа Г.Энэрэл нь ЭЦГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн  мансууруулах бодис хэрэглэгчдийн бүртгэлд хамрагдсан нэгэн аж. Ингэж төрийн цагдаа, хүчирхийлэгч гэмт хэрэгтэн нар нэг баг болж ганц охинтой ядарсан эмэгтэйг хууль завхруулан хохироох болсон нь ердийн үзэгдэл болсон байна.

Хаха 94 87 Таалагдсан 79 Гунигтай 561 Нүдний булай 126 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАвтомашингүй өдөр автобус тойрог замаар
Дараагийн нийтлэл “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

56 СЭТГЭГДЭЛ

  1. Yu we ooroo durtai bsn ym bishuu tged owchin awchihaaraa l hudlaa delgesen l bndag, ternees bish barag ooroo huugiiddeg bsn biz zawaan ym uud

  2. ene mongoliin niigem chn yu bolchood bgnbee. Gaigun boluu gj boddg baital iim ch ym boloh gj. Nofshiin araatnuudaar duurchee hytaduud2 ghiin orond iimerhuu gaj dontoi nofshnuudiig shiitgej horivol taariishdee zda gj. Iimerhuu angaj tsangasn malnuudaas bolj dogj amidraliin sn saihniig ch medreegu ohin buzartlaa.Huuli gj uneheer bdg bol ene nowshiig alaad ogoosei

  3. Ygad hudlaa medeelel gd dairaad bgan? Hudalaa medeeleliign yaj medeed bgan? Ulaan tsain uurign har tamhi tatdag belgiin zamiin uvchtee gd social aar sensaatslad bhad chimeegui zgr suuh hun baihu? Uneher hudlaal ym bol uuru hudlaa medelel shu gd medegdel boltugai hiine bzde. Umuuruh yman dre umuuruure. Er n am neeher gegcher suuld sudalgagaar niit zaluchudin 60-70% tembuu bolon belgin zamin busad uvchte terige medehgui toohgui yvdag gsishu. Olon ym socialaar hutsaj bhin orond ydaj 6n sarda 1 shinjilgee uguud surchah. Gadnaa gylantsag dotro pyalantsag gulugnud

    • Hariutslag vvrvvleh heregtei mongoliin zaluusiin nvvr tsarai bolson duuchin iim bain geheer araichdee bid ymar niigemd amidaraad bgaambe ichij vhdeg boloosoi

  4. joohon hvvhed huurch mehlen hvchirhiilj udaa daraa ailgan svvrdvvlen hvchirhiilsen bhad ygaad vnen zuwiig yalgaj chadahgvi bgaan bee huuli dvremee mededgvi umu

  5. Зөв бурууг шийдэх газар баймаар юм даа. Хар тамхи татдаг энэ нөхөр солиорсон юм биш үү?

  6. Зөв бурууг шийдэх газар баймаар юм даа. Хар тамхи татдаг энэ нөхөр солиорсон юм биш үү?

  7. Зөв бурууг шийдэх газар баймаар юм даа. Хар тамхи татдаг энэ нөхөр солиорсон юм биш үү?

  8. Цэцэнбэйл гэх нэртэй лаларын тэнэг новш бас охин хүчиндсэн новш байдаг. Тэрийг шалгавал таарна. Цэцэн бэйл нэртэй новшийн фэйсбүүк нь apple beil гээд байгаа.

  9. Одооны охидууд замбараагүй явдалтай гэж бодохоосоо өмнө яагаад ийм болсон цаад шалтгааныг нь бодож үзсэн үү?!Би бодохдоо Энэ хүүхдүүдийг гаж донтой Хөгшин залуу ,эрчүүдийн хандлага сонирхол хүслийн золиос болсон хүчирхийлэгдсэн хүүхдүүд гэж боддог.бага бхад Ах ,Аав,Өвөө Шиг минь хүмүүс ихэнх нь их донтой бодол сэдэлтэй байдгийг ойлгосон.Ийм хандлага иргэн тойронд элбэг байдгийг энэ охидууд ил гаргаж ирсэн төдий бх! ад үзэгдээд бгаа болохоос ийм асуудлуудын гол шалтгаан нь Хөгшин залуу гаж донтонгууд гэж боддог.Иймэрхүү бдлаас хүүхдийн сэтгэхүй их өөрчлөгддөг.Зарим нь эрэгтэй хүмүүсд итгэлгүй дургүй болдог.Зарим нь их дуртай ч бж болно!

  10. Одооны охидууд замбараагүй явдалтай гэж бодохоосоо өмнө яагаад ийм болсон цаад шалтгааныг нь бодож үзсэн үү?!Би бодохдоо Энэ хүүхдүүдийг гаж донтой Хөгшин залуу ,эрчүүдийн хандлага сонирхол хүслийн золиос болсон хүчирхийлэгдсэн хүүхдүүд гэж боддог.бага бхад Ах ,Аав,Өвөө Шиг минь хүмүүс ихэнх нь их донтой бодол сэдэлтэй байдгийг ойлгосон.Ийм хандлага иргэн тойронд элбэг байдгийг энэ охидууд ил гаргаж ирсэн төдий бх! ад үзэгдээд бгаа болохоос ийм асуудлуудын гол шалтгаан нь Хөгшин залуу гаж донтонгууд гэж боддог.Иймэрхүү бдлаас хүүхдийн сэтгэхүй их өөрчлөгддөг.Зарим нь эрэгтэй хүмүүсд итгэлгүй дургүй болдог.Зарим нь их дуртай ч бж болно!

  11. Одооны охидууд замбараагүй явдалтай гэж бодохоосоо өмнө яагаад ийм болсон цаад шалтгааныг нь бодож үзсэн үү?!Би бодохдоо Энэ хүүхдүүдийг гаж донтой Хөгшин залуу ,эрчүүдийн хандлага сонирхол хүслийн золиос болсон хүчирхийлэгдсэн хүүхдүүд гэж боддог.бага бхад Ах ,Аав,Өвөө Шиг минь хүмүүс ихэнх нь их донтой бодол сэдэлтэй байдгийг ойлгосон.Ийм хандлага иргэн тойронд элбэг байдгийг энэ охидууд ил гаргаж ирсэн төдий бх! ад үзэгдээд бгаа болохоос ийм асуудлуудын гол шалтгаан нь Хөгшин залуу гаж донтонгууд гэж боддог.Иймэрхүү бдлаас хүүхдийн сэтгэхүй их өөрчлөгддөг.Зарим нь эрэгтэй хүмүүсд итгэлгүй дургүй болдог.Зарим нь их дуртай ч бж болно!

  12. Одооны охидууд замбараагүй явдалтай гэж бодохоосоо өмнө яагаад ийм болсон цаад шалтгааныг нь бодож үзсэн үү?!Би бодохдоо Энэ хүүхдүүдийг гаж донтой Хөгшин залуу ,эрчүүдийн хандлага сонирхол хүслийн золиос болсон хүчирхийлэгдсэн хүүхдүүд гэж боддог.бага бхад Ах ,Аав,Өвөө Шиг минь хүмүүс ихэнх нь их донтой бодол сэдэлтэй байдгийг ойлгосон.Ийм хандлага иргэн тойронд элбэг байдгийг энэ охидууд ил гаргаж ирсэн төдий бх! ад үзэгдээд бгаа болохоос ийм асуудлуудын гол шалтгаан нь Хөгшин залуу гаж донтонгууд гэж боддог.Иймэрхүү бдлаас хүүхдийн сэтгэхүй их өөрчлөгддөг.Зарим нь эрэгтэй хүмүүсд итгэлгүй дургүй болдог.Зарим нь их дуртай ч бж болно!

  13. Hhhha iim hudal gvtgesen medee bish medeentser oruulsn setgvvlchiin orontsog ta hariutslaga hvleej chadh uu harahaas hudal medeelel bnashd eh surwalj medeelliin tentswer badl haana bnaa ingej hvmvvst hudal medeelel taraahaa bolioch

  14. Байцаагч нар зарим нь үнэхээр хүнд сурталтай байдын байлээ ямар байцаагч дээр таархуу гэдэг бас л азны асуудал юм байлээ. Өөрийнх нь ажил нь ачаалалтай хавтаст хэргүүд нь овоорцон яаж нэг ч гэсэн хэрэг хаахуу гэсэн байдалтай л байдын байлээ надад тм зүйл тохиолдож байлаа хахууль нтэр бол бас мэдкү авах нь аваад хэрэг хаагаад хаячихвал өөрт нь амар гэсэн байцаагч нар байж л байгаа

    • хулгай орсон дор нь цагдаад хандаад 8 цагийн дараа ирнэ, дараа нь нэг л их албархуу цагдаагийн газар дээрээ дуудахдаа өдрийн 12 цаг дөхүүлээд эсвэл орой ажил тарсны дараа дуудна. тэгээд өлсөж байх чинь өдрийн цайны цаг болсон байна эсвэл өнөө орой ядаргаагаа тайлаад сайхан пиво уух юмсан гэх юу уу шогтоно. мөн унаатай юм чинь тийшээ ийшээ нэг юманд явах хрэгтэй болчихлоо үйлчилчих гэх мэт алдсан дэрээ цагдаадаа байнга холгуулаастай. Анхаасаа л олох зорилго байхгүй, ажиллагаа хийхгүйг нь мэдсэн бол шууд л хаях хэрэгтэй ч юм шиг. За даа ердөө цагдаатай холбогдсон асуудал учрыг нь олохгүй ойлгомжгүй тэгээд хар бараан шүү

  15. Yahav ilerch bga n l ene bolohoos bish iimerhuu uuriigoo olnii tanil od geed bodtson batsaanuud zundoo bga doo. Hamgiin gol n ohid busguichuud mini edend nuur uguud hereggui. Iimerhuu uymnuud ugaasaa hani bolohgui.

  16. ta nar hvnchindvvlj vzsen ym shig amarhan ym yrih ymaa hvchindvvleel tsagdaad ochih tiim ch amar bish ldeee setgel zvin baidal togtworgvi bolj hend handahaa medehee baidag hvnd medegdhees aidag harsan eh hvn bolgon aimar haragddag, yagaad neh hvndee ahin dahin hvchirhiilvvldeg we? ter hvnii setgel zvi togtworgvi bolj hvchirhiilegchiin haraat boldog ailgan svrdvvlelt tulgan shaardalt hohirogchiig dur meden esreg arga hemjee awahad ni saad boldog engiineer bodood vz hvmvvsee ene hereg vnen ch baij bolno hudlaa ch baij bolno gehdee l hvchirhiilvvlsen gsen hvmvvsiig bvgd l ooroosoo bolloo etseg eh ni anhaarsangvi gedeg buruutgadagaa l boli chamtai hamt yuch boloogvi ym shig yum yrij suugaa hen ch gesen hvchirhiilvvlsen hvchirhiilvvldeg baij bolno chi ylgaj salgaj tanij medej chdahgvi ted nuudag medehwii gej aidag hvniig bvgdeeree meddeg yum shig yrigaa dvgnedegee l boli

  17. yuun awtsaldaagui teneg ym bichdiin be xxa dahin2 hvchihiileed ntr hvn itgeheer ym bichmeer ym mdrel muutai soliotoi hun bgaa bish tsagdaad medegdeed bhd daguulj ywna gj yu bdiin xxa lol

  18. Хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл тавьж болж байгаа юмуу? Нийгэмд шууд л хүчирхийлсэн харагдуулж байна шдээ. Жаахан цэнзуртай мэдээлэл оруулмаар юмаа.

  19. за боль боль ийм балай юм бичээд байхдаа ядын хахаха хэн бичүүлсын

    за боль боль ийм балай юм бичээд байхдаа ядын хахаха хэн бичүүлсын

  20. ohind vnheer haramsaj bna aa. Gehdee anh l tiim aimaar yum bolj baihad helehgvi olon dahin dagaj ywaad uulzaad baisan shaltgaan n yu we? minii bodloor hvchirhiilhees ilvv ohinii tolgoig ergvvlj ooriinhoo dur sonirholoor hudulguj chaddag bolson baihaa. etseg ehiin hynalt mash sain baih estoi. 12-r angiin oswor nasnii ohiniig 2,3 honogoor orihij ywj bolohgvee. buruu hvmvvstei niilj buruu zamaar l orson hvvhed bna daa

    • Дахин дахин хүчиндүүлээд явж байдаг ямар тэнэг охин бэ? гэж хэлэхээс ѳѳр арга алга. Хүсээгүй байхад хүчиндсэн бол анхны тохиолдлоор цагдаад мэдэгдэх ёстой ш дээ. Тэгээд явж байхад эцэг эх нь юу харж суудаг хүмүүс бэ?

      • Tach bas huuhdee anhaaraad uzee odoogiin uswur nasnii ohiduudiin hed ni iim baidald orj helehgu nuuj yawaa bol ene huchirhiilel hiij baigaa humuus ni neg yumaar bioj haaj l hun amitand heluulehgui bolgoj baigaa shuudee

  21. энэ хэргийг эфирийн өмгөөлөгч Батбаяр өмгөөлж байгаа байлгүй дээ. ийм аймаар сенсаацтай юм бичсэн байхыг бодоход. тэгээд ч энэ сайт Батбаяр өмгөөлөгчийн сайт шүү дээ

  22. энэ хэргийн талаар дахиж мэдээллээрэй, Тэр мөрдөгч гэх Энэрэл, гэмт хэрэгтэн Энэрэл нарыг шийтгэх хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү