Нүүр хуудас Мэдээ Сүхбаатар аймаг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжлээ

Сүхбаатар аймаг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжлээ

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

Сүхбаатар аймгийн засаг даргын 2018 оны есдүгээр сарын 19-ний захирамжаар аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болохтой холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлжээ. 

Энэ үеэр олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, соёл урлагийн арга хэмжээ, бусад сургалт семинар зохион байгуулах, ажлаар явахыг хориглож, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг иргэд, аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон байна.

Мөн зайлшгүй шалтгаанаар сургуулиас чөлөөлөгдөх шаардлага гарвал холбогдох зөвшөөрлийг авах ба санаатайгаар нэгдсэн цугларалт, сургалт, дадлага сургуулилтыг тасалсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцохыг сануулав.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ноос мөрдөх бөгөөд энэ нь гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дуусах хүртэл үргэлжилнэ. Гамшгаас хамгаалах сургуулилт есдүгээр сарын 25-наас 28-ныг  хүртэл Баруун-Урт, Сүхбаатар суманд тус тус болох юм байна

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулжээ
Дараагийн нийтлэл Хотын төвд дулааны шугамын асуудлаас болж зөрчил үүсжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү