Нүүр хуудас Мэдээ Допинг хэрэглэсэн бөхчүүд

Допинг хэрэглэсэн бөхчүүд

Ариунтуул
- 5 минут

Өмнөх жилүүдэд шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд допингийн хариу ирэхээс өмнө найр наадмаа хийгээд дэмждэг компани, нутгийн зөвлөлөөсөө бэлэг шагналаа авчихдаг байсан.Тэгвэл энэ жил ч хариу гарахаас өмнө цолны найраа хийсэн бөхчүүдийг хардаж байгаа бөх сонирхогчид цөөнгүй байна.  

Наадмаар авсан допингийн шинжилгээний дээжийг манай улс  БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг бөгөөд дээжийг хоёр шилэнд савлаж, наадам дууссанаас хойш тав хоногт батгаан, эхлээд "А" сорьцыг шинжлүүлдэг. Улмаар лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг. Ийнхүү МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг. Тухайн бөх хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “B” сорьцыг өөрсдийн хүсэлт, өөрсдийнх нь зардлаар буюу 300 орчим ам.доллар зарцуулан дахин шинжлүүлдэг журамтай. Бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргадаг.

Допингийн эсрэг төв  нь итгэмжлэгдсэн лабораториос “В” сорьцын шинжилгээний хариу ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан, сэргээш хэрэглэсэн эсэх тухай дүгнэлт гаргаж, үүнийгээ Зохион байгуулах хороо, холбогдох спорт холбоонд хүргүүлдэг бөгөөд дээрх хоёр байгууллага дүгнэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаагүй бол Допингийн эсрэг төв хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгч болдог тухай хуулинд тусгасан юм.

Гарьд Н.Ганбаатар допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч ард түмэндээ хандлаа


          Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүн асан Ц.Нямдоржийн хүү гарьд Н.Ганбаатар допингийн шинжилгээнд бүдэрчээ. Энэ жилийн улсын баяр наадамд барилдсан 32 бөхөөс авсан шинжилгээгээр гурваас нь допинг хэрэглэсэн нь тогтоогджээ. Үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давснаар тооцдог. Иймд Монгол Улсын гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангана гэсэн үг.

Тэрээр Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Рэгжийбуугийн Нямдоржийн хүү бөгөөд авга ах нь үндэсний бөхийн улсын заан Рэгжийбуугийн Давааням, аймгийн заан Р.Дашдорж,үеэлүүд нь улсын начин Даваанямын Лхагвадорж, мэргэжлийн сүмо бөхийн ёкозуна Даваанямын Бямбадорж нар болно. Монголын үндэсний бөхийн холбоо буюу гарьд Н.Ганбаатарын эцгийн 15 жил толгойлж буй байгууллага , Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран жил гаруйн өмнөөс “Допинггүй монгол бөхийн төлөө'' зорилтот ажлыг хэрэгжүүлсэн. Гэтэл хүү нь допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч бөхөө дээдлэгч ард түмэндээ хандаж уучлал эрсэн тайлбар хийв. Утсаар уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүстэл Р.Нямдорж  “... тэр нэг мэдэгдэл гарсан. Та бүгд түүгээр нь ойлгоод мэдээллээ бэлтгэнэ үү...” гэж хариуллаа.

Нямдоржийн Ганбаатар 

Амжилт

  • 2004 онд Өмнөговьаймагт түрүүлж Аймгийн арслан
  • 2006 онд Бүх цэргийн наадамдтүрүүлж хурц чимэг
  • 2007 онд 6 давж Улсын харцага
  • 2008 онд 8 давж үзүүрлэн Улсын гарьд
  • 2009 онд 6 даван шөвгөрч "Үнэн хүчит" чимэг
  • 2010 онд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг
  • 2011 онд 7 даван шөвгөрч "Саруул сайжрах" чимэг
  • 2014 онд 7 даван шөвгөрч "Хуурнин шуугигч" чимэг
  • 2015 онд 6 даван шөвгөрч "Өнөд амгалант" чимэг
  • 2016 онд 5 даван шөвгөрч чимэг
  • 2018 онд 5 даван шөвгөрч чимэг хүртсэн.

 Нямдоржийн Ганбаатар

Төрсөн өдөр

1982 оны 12 сарын 28 (35 настай)

Төрсөн газар

Монгол улсын Говь-Алтай
аймгийн Чандмань сум

Алдар цол

Бөхийн цол

Улсын гарьд

Дуурьсгаж
яваа нутаг

Говь-Алтай аймгийн
Чандмань сум

 

Цол ахисан он жил

Улсын гарьд

2008

Улсын харцага

2007

Аймгийн арслан

2004

Улсын наадмын барилдааны амжилт

Шөвгөрсөн

9 (200720082009
201020112014201520162018)

 

Монгол Улсын харцага А.Цацавшир допинг хэрэглэсэн нь тогтоогдов


     Дорноговь аймгийн уугуул улсын харцага АЦацабширийг допинг хэрэглэсэн болохыг тогтоожээ. Монголын үндэсний бөхийн холбооны барилдааны дүрмийн дагуу анх 2001, 2002 онд бөхчүүдээс допингийн шинжилгээг авдаг болсон. Санаатай хэрэглэдэг бөх баймааргүй ч бяр хүч суулгадаг штанг төмөр өргүүлдэг багш нар нь хориотой эм тариа оруулж ирж бөхчүүд тамирчдад зарж бизнес хийдэг гэх яриа ч бий. Тийнхүү шинжилгээ хийлгэхээс өмнө энийг ууж, энийг тариулахаар допингийн шинжилгээгээр гардаггүй гэж худал ярьж тамирчний ирээдүйн амжилтийг үгүй хийдэг гэх нь ч бий. Гэхдээ А. Цацавширын хувьд Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу начины даваа хүчингүй болж улсын начин Ч.Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзол хангах юм.

Үндэсний их баяр наадмын хуулиас...

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

  • 16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлээс ногдуулна:
  • 16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
  • 16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
  • 14.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:
  • 16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:
  • 14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.

Хуулинд ийнхүү заасан ч допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг хасаж байсан удаагүй. 2003 он хүртэл энэ ажлыг Монголын Үндэсний Олимпийн Хороо бие даан допингийн шинжилгээг авдаг байсан ч Баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдэх болсон.

Тодруулбал, 2003 оноос хойш жил бүрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн шинжилгээ авах ажлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо, Допингийн эсрэг төв, Монголын үндэсний бөхийн холбоо хариуцан ажиллаж, бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг ч хэлэлцэж шийдвэрлэдэг юм.

Алтанбаганы Цацабшир

Амжилт

  • 2004 онд Говьсүмбэр аймгийн наадамд 6 даван үзүүрлэж Аймгийн заанцол
  • 2006 онд Дорноговь аймгийн наадамд 7 даван түрүүлж Аймгийн арсланцол
  • 2007 онд Улсын наадамд 5 давж Улсын начинцол
  • 2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцагацол тус тус хүртсэн.
  • 2013 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэрчимэг нэмсэн.
  • 2017 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.
  • 2018 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.

 Алтанбаганын Цацабшир

Төрсөн он

1983

Төрсөн газар

Монгол улсын Дорноговь
аймгийн Сайншанд сум

Алдар цол

Бөхийн цол

улсын харцага

 

Цол ахисан он жил

Улсын харцага

2011

Улсын начин

2007

Аймгийн арслан

2006

Аймгийн заан

2004

Улсын наадмын барилдааны амжилт

Шөвгөрсөн

5 (2007, 2011, 2013, 2017, 2018)

 

 

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУ.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
Дараагийн нийтлэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү