Нүүр хуудас Мэдээ Эмэгтэйчүүдийг хүчирхийлж буй бичлэг хийсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

Эмэгтэйчүүдийг хүчирхийлж буй бичлэг хийсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

Цахим орчинд 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд тарсан бөгөөд уг бичлэгийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа зохион байгуулж уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна.
Тодруулбал урд нь 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Т” гэгч нь 2018 оны тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хохирогч эмэгтэйчүүдийг дарамтлаж, тохуурхан даажигнаж буй үйлдлээ видео бичлэг хийжээ. Уг бичлэг нь олон нийтийн сүлжээнд тарсан юм. 
Дээрх гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй байх тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг анхааруулж байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү