Нүүр хуудас Мэдээ Б.Бахытгүл давж заалдаж Д.Мурат дахин цагаатлаа

Б.Бахытгүл давж заалдаж Д.Мурат дахин цагаатлаа

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

Б.Бахытгүлийн гомдлын дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд \2018.10.04\ буюу өнөөдөр шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээлээ

Тодруулбал 2018 оны 8дугаар сарын 8-ний өдөр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан.

Шүүхийн албан ёсны шийдвэр:

"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.

Үүгээр Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6,539,876 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Энэ шийдвэрийг Б.Бахытгүл эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхийн тогтоол хэвээр үлдлээ .

Б.Бахытгүлийн хувьд  улсын дээд шүүхэд давж заалдах боломжгүй болж байна.Учир нь тус хэрэг нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байдаг нь гомдол гаргах хууль эрх зүйн орчин бүрдэхгүй юм байна.

Харин Д.Муратын өмгөөлөгчдийн зүгээс: "Одоо нэр төр, алдар хүнд хохироосон хохирол барагдуулах төлбөрийг төрөөс нэхэмжилнэ.Цаашлаад Д.Бахытгүлд гомдол гарган шалгуулах болно" гэсэн байр суурийг илэрхийлж байна

Хаха 1 1 Таалагдсан 1 Гунигтай 5 Нүдний булай 3 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХар тамхины хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн дунд их байна
Дараагийн нийтлэл Нэгдүгээр сургуулийн захирлыг АТГ-д шалгаж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

2 СЭТГЭГДЭЛ

  1. боовны зураг бол Муратыг эр бэлэг эрхтэнтэй гэдгийг нотолж байгаа болохоос хүчирхийлэн зодсон гэдгийг нотлох нотолгоо бишш дээ хххх ээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү