Нүүр хуудас Мэдээ Нэгдүгээр сургуулийн захирлыг АТГ-д шалгаж байна

Нэгдүгээр сургуулийн захирлыг АТГ-д шалгаж байна

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой АТГ-аас баривчилжээ.

Түүнийг нэгдүгээр хүүхэд элсүүлж авахдаа мөн дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан байна. Тэрбээр баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан бөгөөд өгсөн хүнийг хамт баривчилсныг эх сурвалж мэдээллээ.

АТГ-аас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна.

Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана" гэж мэдээлж байсан юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБ.Бахытгүл давж заалдаж Д.Мурат дахин цагаатлаа
Дараагийн нийтлэл Шөнийн эргүүлүүд 23:00-05:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү