Нүүр хуудас Мэдээ АШУҮС-ийн захирал асан Г.Батбаатарын буцаан томилжээ

АШУҮС-ийн захирал асан Г.Батбаатарын буцаан томилжээ

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон юм.

Уг тушаалтай холбогдуулан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Тус шүүх хурлаар АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг "Ажлаас нь үндэслэлгүй халсан" хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ.

Төрийн албаны  зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалт хүртэл зарлаад байсан юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү