Нүүр хуудас Мэдээ Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зуржээ

Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зуржээ

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын  "Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа.24 орны 142 төлөөлөгч оролцож буй энэхүү чуулган хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, Азийн хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулан хэлэлцэж буй юм. Өчигдөр буюу энэ сарын 04-ны хуралдаанаар чуулганд оролцогчид Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан, ухаалаг хотуудыг бий болгох зорилго бүхий “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С. Батболд: ...“Энэ удаагийн уулзалтаар Азийн хотуудын дарга нар тулгарч буй бэрхшээл, хэрхэн шийдвэрлэх гарц арга замын талаар хэлэлцэж байна. Хот бүрт нүүрстөрөгчийг бууруулах, байгаль орчинд ээлтэй тээвэр, хот хөгжүүлэлтийг сайжруулах чиглэлээр тулгамдаж буй асуудал бий. Энэ удаагийн чуулганаар хотууд өөрсдийн сайн туршлагаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна”... гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАШУҮС-ийн захирал асан Г.Батбаатарын буцаан томилжээ
Дараагийн нийтлэл Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү