Нүүр хуудас Мэдээ Шивээхүрэн боомтод мэргэжлийн хяналтын ариутгагчид “хууль бус”-аар мөнгө хурааж байна

Шивээхүрэн боомтод мэргэжлийн хяналтын ариутгагчид “хууль бус”-аар мөнгө хурааж байна

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

“Монголын Алт” компани мэргэжлийн хяналтын ариутгагчдад авлига өгснийг шалгаж эхэлсэн

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Шивээхүрэн боомтод ажилладаг Мэргэжлийн хяналтын албаны байцаагч, ариутгагч нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгосон, хахууль авсан зэрэг асуудлыг “Авлигатай тэмцэх газар”-т шалгаж эхэлжээ.                                                          Тус боомтоор “МАК- Нарийн сухайт”, “Тавантолгой шин”, “Дөрвөн зам транс”, “Рояалмоунт” зэрэг дотоодын компаниудаас гадна гадаадын хөрөнгө оруулалттай олон компани нүүрс тээвэрлэлт хийж, хоногт 750-800 тээврийн хэрэгсэл нэвтэрч 60-80 мянган тонн нүүрс экспортолж өглөөний 08 цагаас шөнийн 20 цаг хүртэл уртасгасан цагийн хуваарийн дагуу ажилладаг. Эдгээр автомашинуудад Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид хяналт шалгалт хийж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажиллагааг гүйцэтгээд нүүрс тээврийн машин нэг бүрээс нь 6000 төгрөгийн хураамж авах сангийн сайдын баталсан журам мөрдөгддөг юм. Гэтэл сүүлийн 6 сарын хугацаанд огт ариутгал хийлгүй хураамж авсаар байгаа тухай баримт АТГ-д хүргэгджээ. Уг асуудлаас гадна нүүрс олборлолтын шилдэг компани гэх “Монголын алт буюу МАК” -ийн албан тушаалтнууд гааль, мэргэжлийн хяналт,хилийн цэргийнхэнд хахууль өгсөн гэх эрүүгийн хуулийн зүйл ангиар холбогдуулан шалгагдаж эхэлжээ.

Ариутгал хийх нэрийдлээр мөнгө завших асуудал МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгийн чихэнд хүрсэн. Гэвч...

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хилийн хяналтын бүсэд гаалийн байгууллага шиг улсын татвар орлогыг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээдэггүй. Тэдний үүрэг бол хүний амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахыг нэн тэргүүний зорилгоо болгоно. Гэтэл ариутгал нэрийн дор санхүүгийн асуудалд хэт анхаарлаа хандуулж хууль бусаар оролцож, тээврийн компаниудад элдэв дарамт шахалт үзүүлэн байж “6000” төгрөг хураасаар байгаа.

Нэг машин сард 20-иод удаагийн давтамжтай хилээр орж гардаг. Томоохон компаниуд зөвхөн ариутгал халдваргүйжүүлэлтэд нэг сард 2-3 сая төгрөг зарцуулдаг боловч үнэн хэрэгтээ Шивээхүрэн боомтод ариутгал халдваргүйжүүлэлт нүүрс тээврийн автомашинуудад огт хийгдэхгүй байгаа. Иргэдээс мөнгө авч байгаа уг асуудлыг таслан зогсоох гэсэн Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн байцаагч “Я”-г албаны дарга Б.Наранбаатар нь гадуурхаад эхэлжээ. Байцаагч “Я” асуудлыг аргагүйн эрхэнд улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүүд зөвхөн утсаар мэдэгджээ.

Шивээхүрэн боомтод олон сая төгрөгөөр ариутгалын функт авч тавьсан байдаг. Үүнийг бүрэн ажиллуулахын тулд УС+тээврийн хэрэгсэл халдваргүйтгэлийн/ хлорын шохойн сүүн уусмал,солонгосын Hi-COP/ шингэн болон орчин үед хэрэглэгдэж байгаа тээврийн хэрэгсэл халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэх ёстой .

Шивээхүрэн дэх улсын хилээр гарч байгаа нүүрс тээврийн машинаас Мэргэжлийн хяналтын байгууллагын ариутгагчид тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэх нэрийдлээр машин тус бүрээс 6000 төгрөгийн хураамж авдаг. Тус боомтоор өдөрт 500-700 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Энэ нь төрийн байгууллага хоногт 420000 төгрөг сард 148800000 төгрөг авсан болж таарлаа. Гэтэл сүүлийн 6 сарын хугацаанд огт ариутгал халдваргүйтгэл хийгээгүй,ариутгалын бодисгүй байх юм.Тэгвэл энэ их мөнгө хэний халаасанд оров?Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Б.Наранбаатар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Урандарь, Эрүүл ахуй халдвар хамгааллын Хяналтын улсын байцаагч С.Баясгалан нарыг “Монголын Алт” компаниас тусламж, хандив, шан харамж авсан тухай тус компанийн менежер н.Атарцэцэг, жолооч н.Наранбат нарын ярьсанд үндэслэн шалгаж байна..Тодруулбал Б.Наранбаатар дарга хэлтсийн нэр дээр 8.0 сая /найман сая төгрөг/, болон 5 /таван ширхэг компьютор/ .. О.Урандарь байцаагч болон С.Баясгалан байцаагч нар тус бүр 500.0 (таван зуун мянган) төгрөгийн шан харамжийг өнгөрөгч 7 дугаар сард болсон Монголын Алт компаний 15 жилийн ойгоор нууцаар авсныг Гурвантэс сумын цагдаагийн байгууллагын мөрдөгч, ахлах дэслэгч Б.Пүрэвдорж шалгасаны дүнд албан тушаалын гэмт хэрэг байж болзошгүй хэмээн АТГ-д шилжүүлжээ.

Баллаж засварласан хуваарь 2018.09.03-ны өдөр

Дараах тэмдэглэлд багагүй алдаа гаргаж үзгээр балалсан байгааг зурагнаас харж болно. Уг тэмдэглэгээг тээврийн хэрэгслийг ариутгасны дараа төлбөр хураамжаа авмагц үйлдэх ёстой байтал мөнгийг хувьдаа завшиж компаниудад тайлан баланс гаргаж өгөхдөө таньдаг компанидаа бага, таньдаггүйд нь ариу төлбөр оногдуулж албан тушаалаа урвуулан ашигладаг гэх. Улмаар халдваргүйжүүлэлтийн нэхэмжлэл өгөөд мөнгөө тушаахыг үүрэгддэг аж. Энэхүү бусармаг явдлыг Шивээхүрэнгийн боомтоор нэвтэрч буй жолооч бүр мэдэх ч үг дуугарч чаддаггүй нь дарамт шахалттай холбоотой. “...Тэвш, дугуй, тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн биш байна, жолоочийг нь мэргэшсэн жолооны үнэмлэхгүй юм байна...” гэх мэтээр шалтаг хайж дарамталхаас сэргийлж аргагүйн эрхэнд төлдөг юм.

“Чинхуа” компаниас завшсан мөнгийг шалга !!!

Шинээр гаалийн бүрдүүлэлт хийж татвар төлөх гэж байсан Чинхуа компанийн 50 гаруй нүүрс тээврийн машиныг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгэл хийлгүй нэг бүрээс нь ариутгал халдваргүйжүүлэлт нэрийдлээр 6000 төгрөг авчээ. Нийт 400 орчим мянган төгрөгийг хэлтсийн дарга Б.Наранбаатрын заавраар тасалбар тасдаагүй авсан ариутгагч жижүүрийн дэвтэрт бичих гэсэн шинэ байцаагчийг тэмдэглэл үйлдэхийг хориглож дээрхи мөнгөөр нь баяр тэмдэглэцгээжээ. Уг ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй мөнгийг завшсаныг нягталж болох бөгөөд гааль болон хилийн шалганд тээврийн хэрэгслүүдийн бүртгэл байхыг тулгах боломжтой.

Нүүрс тээврийн хятад компаниудын санхүүгийн чадавхитайг мэдэх ариутгагчид ариутгалын тасалбар ч өгдөггүй аж. Иймд нэг машинаас 6000 төгрөг авдаг гэж тооцвол өдөрт 4 орчим сая төгрөг халаасална сард дунджаар 7 сая гаруй төгрөг нүүрс тээврийн машинуудаас ариутгал нэрийдлээр хулгай хийж байна гэсэн үг.

Шалгалт хийх компаниудтай зориудаар үгсэж хуваарьлаад шан харамж хүртдэг

Шивээхүрэн дэхь 5 уурхайд Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хуваарьт ээлжээр тойргийн журмаар шууд хамрагддаг гүний ачилтын явцад эрсдэлийн хяналт хийхдэг. Ийнхүү хяналтаар уурхайд ажиллахдаа журмыг зөрчиж төрийн хяналт шалгалт хийх байгууллага, ААН-ээ дураар сонгож  өөр хоорондоо үгсэн тохироод өөрсдөд ашигтай уурхай руу зориудаар хуваарьлагдаж ААН-үүдийг дарамталдаг тухай АТГ-т өгсөн өргөдөлд дурьджээ. 

Төрийн хяналт шалгалт хийх үндсэн чиг үүрэгтэй улсын байцаагч нар өргөсөн тангарагаасаа няцаж  хэлтсийн даргадаа ч мэдэгдэлгүй мөнгөн шан харамж авсан тохиолдлыг ч нягталж байна.

Хэлтсийн дарга Б.Наранбаатар Шивээхүрэн боомтод хуваарьлагдаад 6 сарын хугацаа өнгөрсөн. Өмнө нь Гашуун сухайтын боомтод ажиллаж байхдаа байцаагч нарын амьдрах зориулалтын байшингийн өрөөг зочид буудлын зориулалтаар ажиллуулж байсан тул асуудлыг МХЕГ-аас шалгаж Шивээхүрэнгийн боомтод шилжүүлж байсан таагүй түүхтэй нэгэн. Тухайн үед байцаагч нар нэг умгархан өрөөнд 3-4-өөр амьдардаг байсныг шалгалтаар илрүүлжээ.

“МАК” компани Шивээ хүрэн боомын Мэргэжлийн хяналтын байцаагчдад авлига өгсөнийг шалгаж байна

Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Б.Наранбаатар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Урандарь, Эрүүл ахуй халдвар хамгааллын Хяналтын улсын байцаагч С.Баясгалан нарыг “Монголын Алт” компаниас тэтгэлэг шан харамж авсан тухай тус компанийн менежер н.Атарцэцэг, жолооч н.Наранбат нарын ярьсанд үндэслэн шалгаж байна.  Тодруулбал Б.Наранбаатар 8 сая төгрөг болон 5 ширхэг компьютер, О.Урандарь С.Баясгалан нар тус бүр 500 мянган төгрөгийн шан харамжийг өнгөрөгч 7 дугаар сард болсон тус компанийн 15 жилийн ойгоор нууцаар авсаныг Гурвантэс сумын цагдаагийн байгууллагын мөрдөгч, ахлах дэслэгч Б.Пүрэвдорж шалгаж тогтоогоод албан тушаалын хэрэг хэмээн дүгнэж АТГ-д шилжүүлсэн юм. С.Баясгалангийн хувьд 10 орчим жил тус байгууллагад ажилласан, ахлах байцаагчид дэвшихээр яригдаж байсан нэгэн аж.

Дотоодын компаниудын нүүрс олборлолт, борлуулалтын дээд амжилтыг эвдэж байсан түүхтэй “МАК” компани ийнхүү авлигын жишгээр ажилладаг болохыг шалгаад эхлэв. Учир явдлыг 2018.09.11-ны өдрийн хяналт шалгалтаар явсан байцаагч илрүүлжээ.

МАК-ийн нүүрсний үйлдвэрийн удирдлагуудад тээврийн жолооч нар:

  1. “... энэ удаад нүүрс маш бага ачсан байна... өмнөх оператортоо хахуулийн мөнгө сайтар өгөөгүйгээс боллоо, бохир жингээрээ бид 94.9-110.9 тоннын хооронд ачуулсан учир энэ удаад ашиггүй явалт болов...” гэжээ.
  2. “... Илүүдэл жинтэй буюу 136-148 тонн нүүрс ачуулсан жолооч нар дизель түлш байхгүй байхад маш хол очиж нүүрсээ асга, буулга гэлээ,дизель түлшний мөнгөө хэнээс авах бэ...” зэрэг гомдлууд гаргажээ. Ийнхүү МАК-ийн удирдлагууд болон хяналтын байцаагчийн дунд маргаан үүсч тус өдрийн ээлжийн байцаагч асуудлыг мэдэж Б.Наранбаатар, О.Урандарь, С.Баясгалан нарыг шууд хяналтад нь байдаг ААН-ээс материаллаг болон материаллаг бус зүйл авдагийг мэджээ.

Ээлжийн байцаагч МАК-ийн уурхайчдад ачилтын цагийг сунгаж шөнийн цагаар ачилт хийх, илүүдэл нүүрс асгах нь эрсдэлтэй хэмээж 130 тн-оос доош хийгдсэн нүүрс ачилтыг зөвшөөрөх MNS 4598:2011 стандартын дагуу ажиллахыг шаарджээ. Гэтэл МАК-ийн уурхайн менежер н.Атарцэцэг, жолооч н.Наранбат нар улсын байцаагчид шөнийн 00:30 цаг хүртэл нүүрс ачилтын хугацааг сунгаж ажиллах арга байгааг шалгааж “... ашгаа бодоод шөнө ажиллахгүй бол алдагдалтай байна,та биднээс юу хүсэж байна?...” гэх зэргээр нөлөөлөхийг оролджээ. Эс зөвшөөртөл хэлтсийн даргад өгсөн авлигын асуудлыг хэлж “...танай байцаагч нарт ихийг өгсөн...” тухай хэлж дарамталжээ. Асуудлын дараа Б.Наранбаатар хуваарь гаргах эрх бүхий ахлах байцаагч Р.Эрдэнэчимэгийн ажлыг дур мэдэн хийж өөрийн хамтран завшигч байцаагч О.Урандарийг МАК-ийг шалгах ажилд томилжээ.

 Б.АРИУНТУУЛ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЭнэ долоо хоногт чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ
Дараагийн нийтлэл Монголчууд уран олборлолтыг эсэргүүцэж захиргааны шүүхэд хандсан

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү