Нүүр хуудас Мэдээ Л.Бадамцэцэг:Бэлгийн мөлжлөгт хөвгүүд өртөх нь ихэссэн

Л.Бадамцэцэг:Бэлгийн мөлжлөгт хөвгүүд өртөх нь ихэссэн

Tugmn
Tugmn, TUG.MN

Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй уулзлаа.

-Бэлгийн мөлжлөг өртөж буй тохиолдол сүүлийн үед их гарах боллоо?

-Бэлгийн мөлжлөгийн тухайд олон улсын нэр томъёо байдаг. Тодруулбал, насанд  хүрээгүй хүүхдийг бэлгийн харьцаанд татан оролцуулж байгаа бүхий л үйлдлийг бэлгийн мөлжлөг гэж үздэг. Тэр байтугай насанд хүрээгүй хүүхдийг хүчээр гэрлүүлэх явдал ч бэлгийн мөлжлөгт тооцогддог. Улсын хэмжээнд, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр  он гарснаар хойш нийт бэлгийн мөлжлөгөөр 4, хүн худалдаалах гэмт хэргээр 7-н хэрэг бүртгэгдээд байна.

-Гэмт хэрэгт өртөгсдийн тухайд?

-Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөгсдийн олонх нь ажилтай орлоготой болж чадаагүй, мөн амьжиргааны хувьд тааруу залуу охид байдаг нь ажиглагддаг. Сүүлийн үед зөвхөн охид гэлтгүй эрэгтэй хүүхдүүд ч бэлгийн мөлжлөгт өртөх тохиолдол ихсэх хандлага ажиглагдаж байна. Товчхондоо жендерт суурилсан хүчирхийллийн хүрээнд нэлээн өргөн хүрээтэй авч үзэх асуудал болчихлоо гэж ойлгож болно. Тэр хэрээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ байна уу, үйлчилгээ маань мэргэжлийн түвшинд байж чадаж байна уу, бид аль түвшинд үйлчилгээгээ хөгжүүлж, хохирогчоо хамгаалах ёстой юм бэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байна. Статистикаас харахад хүний наймааны тохиолдол 2016 онд найм, 2017 онд 12, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11 тохиолдол  цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин “Хүйсийн тэгш эрхийн төв”-д жилд дунджаар 50 хүн хүний наймааны хохирогч болчихлоо гэж ханддаг.

-Хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх тухайд төсөв санхүүгийн асуудал хүндхэн байдаг гэж сонссон?

-Нэг үе бодвол нөхцөл байдал харьцангуй сайжирч л байна. Ямартай ч “Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль”, “ Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсан. Нийгмийн салбарын хувьд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр хүүхэд хамгааллын зардал, гэр бүлд үзүүлэх үйлчилгээний зардал төсөвт “суудаг” болсон. Ямар ч  байсан урьдчилан сэргийлэх, хохирогчид үзүүлэх үйлчилгээний зардалтай боллоо. Манай байгууллага гэхэд л “Хүйсийн тэгш эрхийн төв”-тэй хохирогч хамгаалах асуудлаар гэрээлэн гүйцэтгэх найман сая төгрөгийн гэрээ хийгээд ажиллаж байна.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУлсын хэмжээнд бүртгэгдсэн хүн худалдаалах гэмт хэргүүд Улаанбаатарт үйлдэгджээ
Дараагийн нийтлэл Ураны шүүх хурал “уламжлал” ёсоор дахин хойшлогдлоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү