Баривчлагдсан захирал, Боловсролын сайдын хүсэлтээр авлигын анги нээжээ

hi

Боловсролын салбар болохгүй байна... Хавар хичээл тарсны дараахан нийслэлийн 79 дүгээр  сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж, 11-хэн настай жаалхүү амиа алдсан. Хөлбөмбөгийн хаалга унасны буруутнаар хаалгыг гагнасан гагнуурчинг шийтгэх  нь л халаг юм болж байсан. Хэдхэн хоногийн өмнө улсын лабортори гэгддэг нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ авлига авч байгаад үйлдэл дээрээ гардуулсан.  Түүнийг баривчилсны дараахан АТГ-аас  “Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсвэл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна. Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана” гэж мэдээлсэн. Тэгвэл газар дээрээ гардуулсан авлигач захирал шинэ анги нээж, сурагч элслүүлснээ боловсролын сайдын тушаалаар үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрчээ.

Мөн Багануур дүүргийн "Боловсрол" цогцолбор сургуулийн захирал, "Монголын ЕБС-иудын захирлуудын үндэсний зөвлөл" төрийн бус байгууллагын тэргүүн М.Туулсайханы гомдол, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийг төвийн 17-н захирлыг бөөндөж халсан гэхчлэн бөөн асуудал боловсролын яамыг тойрон эргэлдээд байна. Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын ЕБС-ийн 700 гаруй захирлаас 21 аймаг, есөн дүүрэгт ажлаас халагдсан, гурван шатны шүүхээр тогтоогдсоор  байхад одоог хүртэл буцаан томилогдоогүй байгаа гэх. Тухайлбал, улсын хэмжээнд, Чингэлтэй дүүргийн 23, 29 дүгээр сургууль, Ховд аймгийн лаборатори нэгдүгээр сургууль, Баян-Өлгийн лаборатори, Улаан хус сумын Хөх хөтлийн сургууль, Бугат сумын ЕБС,  Завхан, Өвөрхангай,  СХД-ийн 105, 9,107, 67 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 18, 41, 26 дугаар сургуулийн захирлуудыг ажлаас халсан гэх мэдээллийг өгсөн.

Түүгээр ч зогсохгүй, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав хэмээх эрхэм төсвийн 365 сая төгрөгөөр хоёр ширхэг Ланд-200 машин худалдаж авлаа гэх мэдээлэлтэй зэрэгцэн эрхэм сайдын нөхөр гэх шум түглээ. Тодруулбал, Ч.Саранжав нь 2017 оны 10 дугаар сарын 26-нд “Мөнххада” ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах ЭХХТ-98/2017 дугаар бүхий гэрээг байгуулан,  JTMHXO5J304152427 арлын дугаартай LC 200 VX Medium,  JTMHU01J3J4153559 арлын дугаартай LC 200 V6 AT автомашинуудыг авсан байна.

Гэвч энэ бүхний дараа ч  Ц.Цогзолмаа сайдад ёс зүйн хариуцлага хүлээх хүсэл  төрөхгүй байх шиг. Бусдыг дууриахдаа гарамгай улстөрчиддөө сонирхуулахад, Их Британийн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн Сайд Майкл Бэйтс Лордын танхимын хуралдаанд хоёр минут хоцорч ирээд гишүүдийн асуултад бүрэн хариулж чадаагүй гэх. Харин дараа нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйд огцрох хүсэлтээ өгч, “Надад маш их ичгэвтэр байна. Би хариуцлагатай байж чадсангүй. Иймээс би огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өглөө. Намайг уучлаарай” гэж мэдэгдсэн ч Ерөнхий сайд нь түүний хүсэлтийг хүлээж авалгүй хуралдааны дараа биечлэн уулзсан гэж Лондоны хэвлэлүүд мэдээлж байна лээ.  Дууриах юмаа олж дууриагаач...

 

 

Хаха 9 9 Таалагдсан 5 Гунигтай 48 Нүдний булай 7 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 19