Нүүр хуудас Мэдээ “Магнай Трэйд”-ийн захирлыг юуны учир саатуулав?

“Магнай Трэйд”-ийн захирлыг юуны учир саатуулав?

Tugmn
Tugmn, TUG.MN

“Магнай Трейд" компанийн захирал Р.Ганзоригийг өчигдөр шөнө /2018.10.08-09-нд шилжих шөнө/ Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор шалгахаар түр саатуулжээ гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн өгүүлснээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хойшлуулалгүй ажиллагаар 48 цаг баривчлан саатуулаад байгаа агаад үргэлжлүүлэн саатуулах эсэхийг маргааш шийдвэрлэх юм байна. Гэхдээ яг ямар шалтгаанаар саатуулснаа нууцалсан юм.

Хуульд зааснаар хэн нэгнийг хойшлуулшгүй шалтгаанаар саатуулсан тохиолдолд 24 цагийн дотор ар гэрт нь мэдэгдэж, 48 цагийн дотор шүүхэд мэдэгдэн үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх ёстой байдаг. Ямартай ч өнгөрсөн нэгдүгээр сард  “Магнай Трэйд” компани жижиглэнгийн борлуулалтанд хязгаарлалт хийсэн үйлдлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж, “Магнай Трэйд" компанийн эрхийг цуцлах саналыг УУХҮЯ-д хүргүүлж байсан удаатай.

Гэхдээ өнгөрөгч амралтын өдрүүдэд АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр нэмэгдээд байгаа талаар АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна гэж “учирласан”. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компани хэрхэн хувирахаас хамаарч шатахууны үнэ нэмэгдэж ирсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани 2018 оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмж, АИ92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болсон гэх...

Сонирхуулахад, “Магнай Трейд Групп”-ын захирал Р.Ганзориг 130 шатахуун түгээх станц, 13 шатахууны агуулах эзэмшдэг ба “Магнай Трейд” ХХК, Нефтийн үйлдвэр, “МТ-Ойл” ХХК багтдаг. Тэрээр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Баянтүмэн-XYII” талбайд газрын тосны хайгуулын ажлыг хийхээр Газрын тосны газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Монгол Улсын Засгийн газар 2010 оны 12 дугаар сард баталсан. Энэ гэрээний дагуу 2011 оноос эхлэн газрын тосны хайгуулын ажлыг хийж, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо олборлох, энэ салбарт гадны хамаарлыг аль болох багасгах зорилгоор нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлСошиал ашиглан 30 гаруй хүнийг луйварджээ
Дараагийн нийтлэл МЭДЭГДЭЛ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү