Нүүр хуудас Мэдээ ЗАХУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

ЗАХУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Tugmn
Tugmn, TUG.MN

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/204 дүгээр Тушаалын дагуу иргэдийн эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хороо Цайз орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд мод, нүүрс худалдаалдаг захуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, ил задгай худалдааг цэгцлэх, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шат дараатай арга хэмжээг авч байна.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд орж байгаа бөгөөд Цайз, Доной, Цолмонбадрах болон Мон жайт захуудад хуулийн хүрээнд зохих ёсны саналыг тавьж, шаардлага хүргүүлж ажиллаж байна

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“Магнай трейд”-ийн Р.Ганзоригийг суллаа
Дараагийн нийтлэл ТАЗ-өөс 10 албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлалаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү