Нүүр хуудас Мэдээ Ганц бие удирдагчтай Монгол Улс

Ганц бие удирдагчтай Монгол Улс

Tugmn
Tugmn, TUG.MN

Хаана жудо бөхийн тэмцээн болно тэнд хийх ажил, хүлээсэн үүрэггүй мэт сэлгүүцэж яваа Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг олигархуудын оффшорт байгаа мөнгийг хэзээ оруулж ирж шударга ёсыг сахих вэ? Үйлдвэржилтийг сэргээх, өрийн дарамтаас салах, эрх тэгш гадаад харилцааг бататгах, ядаж утаанаас салгах вэ гэж “Монгол ялна”-чууд хүлээсээр. Фанатууд нь түүнд “ганцаардсан улс төрч” гэж шинэхэн нэр хайрлаж өмнөх түүхүүдийг нь сөхөөд эхэллээ. Тэд уурсаагүй байгаа.

Ерөнхийлөгч болоогүй бол шоронгийн хаалганы цаана байж мэдэхээр он жилүүд “Монгол ялна”-ийн ачаар ард үлдсэн. Гэсэн ч үүнтэй хамт түүний нэр холбогдсон өндөр дүнтэй мөнгөний хэргүүд хэвлэлийн хуудаснаа гэрч болон үлдсэн. ““Баянгол” зочид буудалд байрлах Х.Баттулгын компаниудад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийлээ” гэх хамгийн сүүлийн дуулиант мэдээ 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр гарсан байдаг. “Талх чихэр”, “Мах комбинат”, “Баянгол” зочид буудал гээд монголын үйлдвэржилтийн түүчээ компаниудыг хувьчлан авсанаа улсын бүртгэлд ах дүү төрөл садныхаа нэр дээр бүртгүүлсэн гэгдэж оффшорт байх дансных нь тухай ч тухайн үед дэлгэгдээд амжсан.

 Өнөө Монгол Улсын төрийн тэргүүн, Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд ярьсан хэлсэн болгон нь Монгол төрийн “үг” болж яваа түүний зарим нэгэн үйлдэл, гадна төрх, хувцаслалт мафийн бүлэглэлийн толгойлогч гэлтэй харагдаж олон нийт шүүмжилснийг угаас сошиалд хандтай ерөнхийлөгч харалгүй өнгөрөөгүй байх.

Монгол Улсын хилээр 1997 онд 17 чингэлэг буюу 340 тонн спиртыг ард түмнээ хордуулахаар оруулж ирсэн хэргээр Х.Баттулгыг шалгаж байсан ч “Нарантуул” захын үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу болон ерөнхийлөгчийн төрсөн дүү Х.Баттуул нар ял үүрч хоригдоод гарсан түүхтэй. Үүнээс хойш Х.Баттулгын нэр холбогдсон албан тушаалын гэмт хэргүүд олны анхааралд хүрмэгц массыг өөр тийш хандуулах “Мөнхбаясгалан” арга хэрэглэж сэмээр нуугдаж ирсэн.  

Хардалт 1: Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхдаа  2013 онд “Сум дундын төв” буюу 19 суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлнэ хэмээн (“Их модун”) 80 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гэх гуншин зүүлгэж хувьдаа завшсан.

Хардалт 2: Дорноговь аймгийн нутагт аж үйлдвэрийн парк (шатах, тослох материал) байгуулна, нефьт боловсруулах үйлдвэр барина... гэсээр 2013 оны дунд үеэс эхлэн “Баялгийн хувь” гэгч хувьцаат компани гарч ирсэн. Уг компанийг байгуулсан хэсэг хүмүүс “...ирээдүйд нэг хувьцааг хэдэн сая ам долларт хүрнэ..” хэмээн өдөр шөнөгүй рекламдаж, хувьцаа нэртэй хэвлэмэл хүчин төгөлдөр бус цаасыг 1597 компанид хуурч мэхлэн аргаар зарсан байдаг. Хохирлын хэмжээ 10 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигддэг. Хэргийн улмаас Эрүүгийн цагдаагийн газраас “Баянгол” зочид буудалд шалгалт явуулах гэсэн боловч Х.Баттулга олны хүндэтгэл хүлээсэн тамирчид, дуучдаар халхавч хийж “ ...шударга намайг хохироож байна...улс төрийн хэлмэгдүүлэлт эхэллээ...хувийн өмчид халдлаа...” хэмээн жүжиг тавьснаар мөрдөн шалгах ажиллагаа зогсонги байдалд оржээ. “Эм Ой энд Жи” компанийн санаачилсан төслийг хэрэгжүүлсэн гэх “Баялгийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигч жинхэнэ эзэн нь Х.Баттулга байсан нь мөрдөн шалгалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Хардалт 3: Ханаж цадахгүй өтгөн их шуналтай “төвд” цусны ганцаардмал нэгэн гэдгийг нь гэрчилж Ц.Элбэгдорж 2014 онд хэвлэлээр ярьсан удаатай. Х.Баттулгыг “...Эрдэнэс таван толгойн лизенцийг надад өгчих... ашгаа хуваая... өрөнд ороод хэцүү байна....” хэмээн гуйж зусардсаныг ярьж суусан Ц.Элбэгдоржийн талаархи  үйл баримт, тоон мэдээллүүдийг дараагийн дугаарт гаргах болно.

Хардалт 4: А.Гансүх “.. би ял авахдаа хүрвэл Х.Батулгыг чирнэ..”

2014 онд “Ухаа худаг- Гашуун сухайт”-ын чиглэлд 267 км төмөр зам тавих төсөл хэрэгжих санхүүгийн боломж бүрэлдсэн байсан аж. Тухайн үед УИХ-ын гишүүны албыг хашигч Х.Баттулга тухайн үеийн зам тээврийн яамны сайд байсан А.Гансүх, БНСУ-ын хөрөнгө оруулалтай “Samsung G&T” ХХК гэсэн гэмт хэргийн хамсаатнуудтайгаа хамтран улсаас дээрх төмөр зам барихад зориулан төсөвлөсөн 400 сая ам.долларыг хувьдаа завшжээ. Ингэхдээ “Төрийн өмчийн хороо”-ны дарга асан Д.Цогтбаатарыг СБД-ын нутагт орших “Сөүл” рестранд А.Гансүхээр хуурч мэхлүүлэн авч ирсэний дараа “..за бүгдээрээ сайхан Монгол орноо мандуулъя..” хэмээн тулгаж байгаа аягатай архинд нь эм холих аргаар мансууралд автуулсан байна. Ийнхүү 400 сая ам.долларыг “Чингис фонд”-оос гаргах зөвшөөрөл олгосон тогтоолд Д.Цогтбаатараар гарын үсэг зуруулжээ. Х.Баттулга энэ мөнгийг “Хөгжлийн банк”-аар дамжуулан авахдаа 250 сая ам.долларыг нь хувьдаа, 150 сая ам.долларыг нь А.Гансүхэд өгчээ. Монголын ард түмний асар их хөрөнгийг хувьдаа завшсан  албан тушаалын энэхүү гэмт хэрэг нь 2015 оноос эхлэн шалгагдаж явсаар 2017.05.12-ний  өдөр БЗД-ийн шүүхэд болсон. А.Гансүх болон Д.Цогтбаатар нарт холбогдох шүүх хуралдаанаар Х.Баттулга шүүгдэгчийн сандалд сууж харагдсангүй ээ. Тухайн үед яллагдагч Х.Баттулга ерөнхийлөгчид нэр дэвших болж, “Монгол ялна” хэмээн ард түмнээ мэхэлж явжээ. Х.Баттулга Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олдсоны гол шалтгаан нь “ ...Х.Баттулгад холбогдох 250 ам.долларын үйлдлийг шүүхэд шилжүүлэхэд түүний хамсаатан МТЗ-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа нь саад болж байх тул түүнд холбогдох хэсгийг түдгэлзүүлэн үлдээж, А.Гансүхэд холбогдох хэсгийг шүүхэд шилжүүлсүгэй..” гэсэн утгатай Нийслэлийн прокурорын газрын тогтоол гарсан үйл явдал байв. Ингээд шүүх хурал болох үед А.Гансүх нь “..Х.Баттулгын хэрэгтэй цуг шийдүүлэх нь зөв..” ганцаараа ял эдлэхгүй..” хэмээн зөрүүдэлж түүнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтад буцаж “...Х.Баттулгад холбогдох үйлдлийг яллах дүгнэлтээр ирүүлэн хамтад нь шийдвэрлүүл..” гэсэн шүүхийн тогтоол гарчээ. Гэвч нэгэнт гэмт хэрэгтэн болсон нь тогтоогдсон Х.Баттулга МУ-ын ерөнхийлөгч болж шударга нэгний дүрд хувилснаар А.Гансүх болон тэдний хам хэрэгтнүүдэд холбогдох хэрэг прокурорын шатанд бүхэлдээ түдгэлзжээ. Хэрэг хуучрахгүй бөгөөд тэдэнд ял оноох аятай мөчийг хүлээж Нийслэлийн прокурорын газрын архивт хадгалаастай хэвээр. Тухайн үед А.Гансүх нь “..би ганцаараа ял үүрнэ гэж байхгүй...Баттулгыг чирэх хэрэгтэй байна..” хэмээн ярьж, сонгуулийн үеэр бусдаас тусламж хүсч явсан нь дуу хураагуурт баримт болон хадгалагдан үлджээ.

Хардалт 4: Халх гол төсөл “...чөлөөт бүс нэрээр хятадуудад газар өг...”

ХХАА-н сайд байхдаа 2012 онд Дорнот аймгийн Халх гол сумын 500 мянган га газрыг хятадуудад 100 жилийн хугацаатайгаар “түрээслүүлэх” нэрээр бусдын газар нутаг болгох төсөл хэрэгжүүлэхээр амлаж их хэмжээний мөнгө авч байсан нь бичлэг болон гэрэл зургаар баримтжуулагджээ. Цаг хугацаа өнгөрөх тусам мөнгөө өгсөн хятадууд амар заяа үзүүлэхээ больж газраа авахаар шаардаж эхэлмэгц тэрээр 2014 онд Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд асан Р.Бурмааг хөдөлгөжээ. Халх голын 500 мянган га газар нутгийг хятадуудад эзэмшүүлэхийн тулд Х.Баттулгын хуурай дүү хэсэгтээ Б.Намууны сүйт залуугын дүрд тоглосон Д.Давгадоржийг нэмэлт хүчээр илгээж чөлөөт бүсд хамрагдсан Халх голын газар нутгийг хашаалахаар улайрч эхэлсэн. Гэвч нутгийн олны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч халх голоос хөөгдсөн бичлэг бүхий баримт өнөө ч цахимд буй.  

Хардалт 5: 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын захиалгаар үйлдэгдэж байсан гэх “..сонгуулийн хар машиныг худалдаж авч сонгуулийг будлиантуулсан... Ууганбаяр, Удаанжаргал нарын хэрэг хэрхэн шалгагдсан...“Милл хаус” ХХК-д данстай жийп машин Говь-Алтай аймагт тээш дүүрэн 1 тэрбум 80 сая төгрөгтэй явж байгаад баригдсан хэргийн зорилго, хэрхэн хэрэгсэхгүй болсон.....М.Энхболдыг “хятад” гэж цацсан мэдээллийг хэрхэн бэлтгэж яаж түгээсэн..” зэрэг зарим үед хошин шог ч юм шиг санагдах олон гэмт хэргүүдийг дараагийн цуварлаар ард түмэндээ дэлгэрэнгүй өгүүлэл хэлбэрээр хүргэх болно.

 

Хаха 10 24 Таалагдсан 7 Гунигтай 42 Нүдний булай 15 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨК-ийн захирал Д.Бямба-Очирыг авлига авч байхад үйлдэл дээр нь саатуулжээ
Дараагийн нийтлэл Хугацаа нь дууссан солонгос хүнсний бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг иргэнийг шалгаж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

24 СЭТГЭГДЭЛ

  1. eniig xen bicheed bgain ard tumen yaxiin shuux zasaglal uu tsagdaa yu mglchuud toroo avch yavj chadaxgui bgaa oorsdodoo dunelt xii 3say xuntei jiejegxeen ulsiig udridaad xun shig yavche chadaxgui baij bitgii bie bienee xemel buruu yavax tusam oorsnoo oichino buruutna gej xeli sain siaxan zuil neg ch garaxgui shuu

  2. Хятад орос гээд л урд хойд хоёр хөршөө худлаа хардаад л байна яс юмандаа МОНГОЛ УЛСЫГ МОНГОЛ ХҮН өөрсдөө л хулгайлж худалдаж дуусгаж байна даа мөнгий нь авч ийм арчаагүй луйварчинг сонгосон ард түмэн минь алдаагаа харж дахин битгий мөнгийг нь авч сонгуулаа сонгож байл даа ёрөнхийлэгч маань эрүүл бол эх орон минь эрүүл болж эдгэрэх цаг ирэх байлгүй одоо л ганцхан энэ шуналын хорт хавдартай өвчтэй долоон үедээ эдгэрэшгүй энэ хүнд өвчтэй хүнийг яаралтай солих хэрэгтэй ард иргэд минь нүдээ нээж ухаанаа сэргээ өөрсдийнхөө ирээдүйг битгий зараад занганд ороод бай л даа

  3. Үнэн бол юун ерөнхийлөгч ялтан юм биш үү нээрээ ч олон зүйл нь үнэн бололтой эх орон эзгүйдэж эр нутаг минь харийнх болох юм биш үү яана даа

  4. Бичиж байгаа юмныхаа утга, агуулга, логик зэрэгт анхаармаар юм, хүн гүтгэвэл хуультай болсон шүү, их олон хүн гүтгэсэн бна

  5. Анжелика 280 сая аа дуусаж байгаа гэсээн, дахиад мөнгө олж ир гэж тушаасан гэв үү? Майдар хот нтр гээд...

  6. хүний нэр тѳрд халдах хуултай байх шүү тэр зѳрчилийн хуульд юу гэсэн байдаг бил ээ

  7. hugjih ni yul bol gazriin baylag gadgashaa garaad duusch bga humuusee ta nar zuvhun owuu tolgoin udurt heden mashin bolovsoruulsan shoroo barag l tsever alt gesen ug 100 garan toono ashdag mashinaar hed gardagiig neg asuugaad uzeerei udur bolgon .heden jil zuuv odoo heden jil zuuhuu arai arai

  8. Тэгээд Энхболд ерөнхийлөгч болох байсан юм уу? Жудо үзэж байгаач Путинтай уулзаж ажил яриад явж байгааг юу ч хийгээгүй мэтээр дүрсэлж тархи угаахаа болио! Балиар хөлсний бичээчид, биеэ үнэлэгчид!

  9. Ийм л ерөнхийлөгчийг Монголын гэмт хэргийн бзлэглэл сонгоо шив дээ.Гэхдээ монголчууд алийн блгон ийнгэж арчаагүйтэж байх вэ цаг нь болохоор гэмт хэрэгтэн нь өөрийн явдаг замаараа, жирийн ард түмэн нь жинхэнэ эх орныхоо төлөө явах цаг нь ирж л таарна даа. Тэр болтол энэ луйварчингууд эх орныг минь бага л идээсэй дээ.

  10. миеэ энхболдын гар хөлнүүд хөдөлгөөнд орж байна даа 2020 он ойрхон харагдаж эхэллээ

  11. Угийн луйварчин хүн, луйвардсан мөнгөндөө эрэмшиж жижиг мафийн толгойлогч болсон хүн шүүдээ. Ард түмний хөрөнгийг луйвардаж шоронд орж хатаагдахын даваан дээр хамаг луйвардсан мөнгөөрөө монгол ялна гэж тэнэг хөөрүү ард түмнийг хошгоруулсаар ерөнхийлөгч болсон. Дунд боловсролтой луйвардаж дээрэмдэхээс өөрийг бодож чадахгүй энэ хүнээс улс орны хөгжил дэвшил хүлээх нь бухын доодохыг хүлээхээс илүү хэцүү байхаа. Цаг цагаараа байдаггүй. Хэзээ нэг өдөр энэ луйварчингаас ял асуух өдөр ирнэ гэдэгт итгэж байна. Энэ луйварчныг сонгосноор 4 жилээр улс орны хөгжил хойшлогдож байгаа нь харамсалтай. Духаараа харж хөмсөг зангидсан энэ жижиг мафийн толгойлогчийг ард түмнээрээ нэгдэж хугацаанаас нь өмнө огцруулцгаая Ард түмэн минь.

    • Баттулга ерөнхийлөгч болоогүй бол аль хэдийн шоронд сууж байх ёстой хүн Ухаа худаг Гацуун сухайт чиглэлийн төмөр замын тендрийг зам тээврийн сайд байхдаа авч одоо хүний нүдэнд үзэгдэж харагдах юмгүй овоолсон шороо бологсон хүн шүү дээ боловсрол мэдлэг байхгүй ийм ерөнхийлөгчтэй ичмээр юм даа тэгээд ичихгүй дэлхийн ерөнхийлөгч Путинтэй зэрэгцэж суугаад ичмээр юмаа

  12. Iim erguu dagziin yavuulgad itgej sanalaa ugch yurunhiilugch bolgoson humuus n odoo muriin hutulburiinh n heregjiltiig shaard. Yu hiine yana gej itgej sanalaa ugsin teriigee shaardaj ehel. Odoo songogdood 2.5 jil bolloo buteesen yum yu ch alga. Ugiin iim hun baisniig n medeed eserguutsej blaa. Odoo songoson humuus n uursduu hariutslagaa toots. #NotMyPresident

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү