Нүүр хуудас Мэдээ Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР амталгаат үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР амталгаат үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Дэлхийн хүнсний өдрийг жил бүрийн аравдугаар сарын 16-нд тэмдэглэн өнгөрүүлдэг улмажлалтай.

НҮБ – ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар энэ жил “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “БИДНИЙ ҮЙЛДЭЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ: Өлсгөлөнгүй дэлхий-2030” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэ хүрээнд Сүхбаатарын  талбай дээр Хүнсний амталгаат үзэсгэлэн худалдаа болж байна. Үзэсгэлэнд өргөн хэрэглээнд нэвтрүүлэх шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд таниулах, шим тэжээлийн дутал болох далд өлсгөлөнг бууруулах зорилгод хувь нэмрээ оруулан ажиллаж буй төрийн, төрийн бус байгууллагууд, хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгж газрууд зэрэг нийт 30 байгууллага оролцож байна.

2017 оны статистик үзүүлэлтийг харахад дэлхийд өлсгөлөн амьдарч буй хүмүүсийн тоо сүүлийн 3 жилийн хугацаанд нэмэгдсээр байгаа бөгөөд 820 сая орчим хүн өдөр тутам идэх хоол олох гэж зүдэрч байгаа нь харамсалтай.

2030 он гэхэд дэлхий нийтэд ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хоёр дахь зорилт юм. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэхэд улс орнуудын Засгийн газраас барьж буй бодлого тун чухал. Тэрчлэн хүн бүрийн оролцоо, санаачилга дэмжлэг маш их хэрэгтэйг зохион байгуулагчид онцолж байна. 

 

 

 

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“Туушин зочид буудал”-ийн өмнөх газрыг хотын даргын шийдвэрээр албадан чөлөөлж байна
Дараагийн нийтлэл Бэртсэн цагдаа нас баржээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү