Нүүр хуудас Мэдээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр талын уулзалтууд хийлээ

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр талын уулзалтууд хийлээ

Tugmn
Tugmn, TUG.MN
Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганы гурав дахь өдөр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилиньтэй уулзлаа.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд, хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, тасралтгүй хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж байгаагаа онцлоод 2018 он гарсаар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон чухал төсөл, арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, тээврийн салбар болон хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар хөндөөд, Монгол Улс “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохоо илэрхийлж, хоёр талын хөгжлийн стратегийг уялдуулахад чиглэсэн төлөвлөгөө боловсруулах саналтай тул дэмжиж ажиллахыг хүслээ.

 

 БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр амжилттай хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, 2019 он бол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ач холбогдолтой ой тохиох тул энэ арга хэмжээг хоёр талаасаа харилцан ярилцаж, өндөр дээд хэмжээнд зохион байгуулах ёстойг онцлон тэмдэглэлээ. 


Дараа нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дэд дарга ноён И.М.С.Умахановтой уулзалт хийв. Уулзалтын үеэр тэрбээр, ОХУ-тай хөгжүүлэх харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлд зүй ёсоор ордгийг дурдаад, хоёр улсын хувьд өндөр дээд түвшний уулзалтуудыг тогтмол хийж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. 

Холбооны Зөвлөлийн дэд дарга ноён И.М.С. Умаханов хэлсэн үгэндээ, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа улс хоорондын харилцааг өргөжүүлэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урагшлуулахад ихээхэн ач холбогдолтой тул цаашид парламентын түвшинд олон талт хамтын ажиллагааны механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцлов. Тухайлбал, ОУПХ-ны Ассамблей зэрэг олон улсын арга хэмжээний үеэр хоёр талын уулзалтыг тогтмол зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ оны 12 дугаар сард Москва хотноо болох парламентчдын олон улсын чуулганд Монголоос төлөөлөгчид оролцохыг урьсныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан талархан хүлээн авав.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан үргэлжлүүлэн ОУПХ-ны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куевастай уулзаж, ОУПХ-той хамтран Улаанбаатар хотноо ирэх жилийн 05 дугаар сард болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази-Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулганыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцлоо. Уулзалтад оролцогчид гишүүн орнуудын оролцоог сайтар хангахын тулд бэлтгэл ажлаа аль болох эртнээс хамтран хийх нь чухал гэдэгт санал нэгдэв.  

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлНийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг танилцууллаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү